Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулан цэцэг өргөх ёслол боллоо

Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. 1939 онд болсон энэхүү байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулан өнөөдөр “Эх орны дайны баганат хөшөө”, Жанжнуудын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва болон аймаг, орон нутгийн удирдлага, Зэвсэгт хүчний 186-р ангийн офицер бие бүрэлдэхүүн, аймгийн Засаг даргын тамгын газар, төрийн байгууллагын албан хаагчид, Халхын голын байлдаанд оролцож явсан ахмад дайчид болон Дархан хот дахь ОХУ-ын Ерөнхий консулын газрын дэд консул Дмитрий Николаевич Кузнецов нар оролцлоо.
       Мөн “Уурхайчин” соёлын ордонд Халхын голын байлдаантай холбогдолтой гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо.

+ There are no comments

Add yours