Шинэ мэдээ Тусгай зөвшөөрөлгүй цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоолоо   ...:: murch.mn ::...    Вирус, нянгууд хувьсаж урьд хожид байгаагүй шинэ халдварт өвчин үүсч байна   ...:: murch.mn ::...    Гахайн мялзан өвчин БНСУ-д гарчээ   ...:: murch.mn ::...    Долоон буудлын уулзвараас таван буудал хүртэлх замыг хаана   ...:: murch.mn ::...    Эрүүл ахуйн шаардлага хангахгүй хоол үйлдвэрлэлийн газарт шийтгэл ноогдууллаа   ...:: murch.mn ::...    Монголд багшлахаар ирсэн Ирланд иргэнийг хар тамхины хэргээр баривчилжээ   ...:: murch.mn ::...    Таван буудлаас долоон буудал хүрэх замыг бүрэн хаана   ...:: murch.mn ::...    Хилээр 775 сая төгрөгийн алт нэвтрүүлэхийг завдсан этгээдүүдийг саатуулжээ   ...:: murch.mn ::...    Элчин сайд Н.Тулга Ирланд улсын ерөнхийлөгч Майкл Хиггинст итгэмжлэх жуух бичгээ барив   ...:: murch.mn ::...    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийнэ   ...:: murch.mn ::...   

Хонг Конгчууд өнөөдөр “Балтийн гинж” үүсгэнэ

Мөрч
Хонг Конгийн тэмцэгчид өнөөдөр хэд хэдэн эсэргүүцлийн арга хэмжээ төлөвлөөд байгаа ажээ.

Тэдгээрийн нэг нь “Балтийн гинж” (Baltic Chain) гэгддэг тайван жагсаалын хэлбэр юм. 1989 оны наймдугаар сард Зөвлөлтийн бодлогыг эсэргүүцсэн хоёр сая орчим хүн Балтийн тэнгисийн эргийн Эстони, Латви, Литва улсуудыг дамнасан 675 км урт хүн гинж үүсгэж байсан нь ийн нэрлэгдэх болжээ. Хонг Конгийн дүүргүүдийг дамнасан урт хүн-гинж өнөөдөр үүсэх бололтой.

Мөн тэмцэгчид өнөөдрөөс эхлэн амралтын өдрүүдээр Хонг Конгийн олон улсын нисэх буудал хүрэх замуудыг хааж, үйл ажиллагааг нь тасалдуулахаар төлөвлөсөн байна.

Дэлхийн хамгийн завгүй нисэх буудлуудын тоонд ордог Хонг Конгийн нисэх буудал өнгөрсөн долоо хоногт хоёр өдөр үйл ажиллагаагаа зогсооход хүрч байв.

Нисэх буудлын захиргаа өнөөдөр томоохон сонинуудын тал хуудас эзэлсэн уриалга гаргажээ. Уг уриалгад Хонг Конг хотод хайртай хүмүүст хандаж нисэх буудлын үйл ажиллагааг тасалдуулах ажиллагаанд оролцохгүй байхыг уриалсан байна.

Гэмт хэрэгтнийг эх газрын Хятадад шилжүүлэх хуулийг эсэргүүцсэн иргэдийн тэмцэл бараг гурван сар үргэлжилж, дэлхийн санхүүгийн томоохон төв Хонг Конгийн эдийн засаг, ахуй амьдралыг хямраагаад байна.

Хонг Конгод зохион байгуулагдах байсан олон арга хэмжээ цуцлагдаад байгаа. Хамгийн сүүлд олон улсын үнэт эдлэлийн томоохон үзэсгэлэн худалдаа төлөвлөгдөж байсан боловч оролцогчдын 40 хувь нь Хонг Конгод ирэхээс татгалзсан тул хойшлоход хүрсэн байна.

 

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээлэл

Иргэний Өнцөг