Эрүүл хооллолтын талаарх 5 алдаа

Мөрч
Орчин үед бид хаа сайгүй л эрүүл, зөв хооллолтын талаар ярих болжээ. Гэхдээ завгүй амьдралын дунд хаа нэгтээгээс сонссоноо эрүүл зөв хооллож байна гэж бодох, түүнийгээ нягтлах боломж хомс байдаг. Тиймээс та бүхэндээ эрүүл зөв хооллолтын талаарх таван буруу ойлголтын талаар мэдээлэл бэлтгэн хүргэж байна.

Алдаа 1. КОФЕ УУВАЛ ӨДРИЙН ТУРШ СЭРГЭГ БАЙДАГ

Бүхэл өдрийн турш сэргэлэн цовоо байхын тулд танд хэдэн аяга кофе хэрэгтэй вэ? Кофены үйлчилгээ тухайн кофег хэр хэмжээтэй ууснаас хамаардаг байна. Кофе уусны дараа 15-45 минутын турш цусны эргэлт, эрхтэн тогтолцоонд үйлчилдэг. Ингээд аажмаар 5-6 цагийн дараа гэхэд кофейны хэмжээ хоёр дахин буурдаг байна. Хэрэв та өглөөний долоон цагт нэг аяга американо уусан бол өдрийн нэг цаг гэхэд тал аягыг уусантай адил болно гэсэн үг. Харин тамхи татдаг бол энэ хэмжээ хоёр дахин багасна. Тиймээс тамхи татдаг хүмүүс экспрессод илүү дуртай байдаг.

Кофег их хэмжээгээр уусаар байвал таны эрүүл мэндэд муугаар нөлөөлнө. Бүх юм хэмжээ хязгаартай байдгийн адилаар кофеныхаа хянаж байх хэрэгтэй. Өдөрт та дөрвөн аяга кофе уувал  нойргүйдэлд хүргэж, улмаар таны судсаар сахар тарьж байгаатай адил гэнэ. Өөрөөр хэлбэл, кофе нь хүний цусан дахь сахарын хэмжээг огцом өсгөдөг талаар Британий хоол судлаач Дейл Пиннок баталжээ. Эрч хүчээ нэмэгдүүлэх шилдэг арга бол кофе биш гэдгийг тэрбээр нэмж хэлээд, үүний оронд хоолоо бага багаар идэхийг зөвлөжээ.

Алдаа 2. ОРОЙ ХООЛ ИДВЭЛ ТАРГАЛНА

Оройн 18.00 цагаас хойш хоол идвэл хүний биед өөх тос болон шингэдэг талаар та сонсож байсан л байх. Ялангуяа унтахын өмнө их идвэл хоол боловсруулах ажиллагаа удааширч, биеийн жин нэмэгддэг. Энэ үнэн боловч анхаарах зүйл бий. Хоол боловсруулах ажиллагаа удааширдаг боловч ажиллагаа зогсохгүй, боловсруулсаар л байдаг. Хэрэв та өдрийн турш комьютер дээр суугаа ажилтай, оройн хоолоо тав биш долоон цагт идсэн ч гэлээ энэ нь таны гүзээ нэмэгдэх шалтгаан биш юм. Харин калорио шатаах нь чухал гэдгийг хоол судлаачид нэгэн дуугаар хэлж байна. Дэглэм барьж турж байгаа хүмүүсийн хувьд “зургаагаас хойш идэхийг хориглодог” учир нь шөнийн цагаар идэхгүй байж, бага калори хуримтлуулахын тулд юм.

Алдаа 3. ЯСАА БЭХЖҮҮЛЭХИЙН ТУЛД СҮҮ УУНА

Бидний хувьд сүү, сүүн бүтээгдэхүүн нь кальци гэдэг үгтэй адилхан сонсогддог. Үүн адил хар навчны үр нь кальци ихээр агуулдаг болохыг хоол судлалын “Small Bites” блогийн хөтлөгч Энди Беллати нотолж байгаа юм. Сүүнд Д витамин маш ихээр агуулагддаг боловч хүний биед хэрэгтэй эрдэс бодис, тэр дундаа яс бэхжүүлэх эрдэс байдаггүй аж. Харин витамин К нь ногоо жимсэнд, магни бол үр тариа, төмсөнд ихээр агуулагддаг.

Алдаа 4. ӨНДӨГ ИХ ИДВЭЛ ЗҮРХЭНД АЮУЛТАЙ

“Долоо хоногт гурваас илүү өндөг идэж болохгүй” гэсэн хоол судлаачдын буруу ойлголт байдаг. Хүний биеийн өөх тосны хэмжээг нэмэгдүүлдэг зүйл бол ханасан болон транс тос юм. Нэг бүтэн өндгөнд хоёр граммаас илүүгүй ханасан тос байдаг. Харин транс тос огт байдаггүй. Үүнээс гадна өндгөнд 13 төрлийн витамин, мөн төмөр, цайр, витамин Д гэсэн эрдэс бодисууд агуулагддаг байна. Үүнийг Британий “Суррея” Их сургуулийн судлаачид нотолж, “The European Journal of Nutrition” сэтгүүлд хэвлүүлжээ. Энэ судалгаанд хэд хэдэн хүн хамрагджээ. Зарим нь өдөрт 2 өндөг идэх бол нөгөө хэсэг нь долоо хоногт 2-3 өндөг идсэн аж. Энэхүү судалгаанд оролцсон сайн дурын бүх хүмүүсийн жин буурч, цусан дахь өөх тосны хэмжээ багассан байжээ.

Алдаа 5. ХӨЛДӨӨСӨН ЖИМС НОГОО ЧАНАРАА АЛДДАГ

Шинэ жимс ногоо нь хөлдөөж хадгалсаныг бодвол илүү чанартай байдаг нь үнэн. Гэхдээ шинээр нь аваад шууд хэрэглэсэн тохиолдолд шүү дээ. “Дэлгүүрийн лангуун дээр хөлдөөлгүй ил тавьсан бол өөр хэрэг. Үүний оронд мэдээж хөлдөөсөн жимс ногоо худалдаж авбал илүү шинээрээ байх боломжтой” хэмээн NBC сувгийн эрүүл зөв хооллолтын “Today show” нэвтрүүлгийн шинжээч Джой Бауэр хэлсэн байна. Тэрбээр шинэ ногоо жимс гарсан улирлыг сайн “ашиглаж” аваад, бусад тохиолдолд хөргөгчиндөө зориулалтын саванд хийж хадгалахыг зөвлөжээ.

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээлэл