Шинэ мэдээ Гудамжинд явж байсан дөрвөн иргэнийг шалтгаангүй хутгалж, гэмтээжээ   ...:: murch.mn ::...    “Уудам Монгол” ахлах сургуулийн сурагчид хоолондоо хордож ХӨСҮТ-д хүргэгджээ   ...:: murch.mn ::...    Гэр бүлээрээ мансуурдаг этгээдүүдийг шалгаж байна   ...:: murch.mn ::...    ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуягийг суллажээ   ...:: murch.mn ::...    Түрээсийн сурах бичгүүдийг хэвлэж эхлээгүй байна   ...:: murch.mn ::...    “Төв аймгийн замд гарсан ослын улмаас хоёр хүний биеийн байдал хүнд байна”   ...:: murch.mn ::...    Есдүгээр сарын 13-нд БНХАУ-тай хиллэдэг авто замын боомтууд ажиллахгүй   ...:: murch.mn ::...    ЗТХЯ-ны газрын дарга Д.Доржхандыг авлигын хэргээр цагдан хорьжээ   ...:: murch.mn ::...    Налайхын шинэ замын хөдөлгөөнийг 10 дугаар сарын 25-нд нээхээр төлөвлөжээ   ...:: murch.mn ::...    Н.Цэрэнбат: Ноён уул орчимд өгсөн 12 лицензийг хэрхэн олгосныг шалгана   ...:: murch.mn ::...   

Амазоны ширэнгэн ойд 21 хоногийн турш түймэр гарч байна

Хонгороо Баттөмөр

Дэлхийн уушги шатаж байна.

Troll Football-н зураг.

Image result for amazon rainforest burning

Амазоны ширэнгэн ойд энэ жил 74,000 галын тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн жилтэй харьцуулахад даруй 2 дахин их тоо юм. Даваа гаригт галын утаа даруй 3500 километрээс цаадах талбайг бүрхжээ. Энэ сарын 15-наас Бразилын нутаг дэвсгэр Амазоны сав газраар нэмээд 9,500 гал шинээр гарч Амазон муж даваа гаригт онцгой байдал зарлаад байна.  2019 он жил жилүүдээс хамгийн их түймэр гарч байгаа жил болж байна, гэтэл он дуусахад бүхэл бүтэн 4 сар дутуу байна. Дэлхийн томоохон ширэнгэн ой болох Амазон нь дэлхийн нүүрстөрөгчийн түвшинг баланслахад голлох үүрэг гүйцэтгэж мод, ургамлууд нь нүүрстөрөгчийг өөртөө шингээж аваад буцаагаад хүчилтөрөгчийг ялгаруулдгаараа онцлог.

Image result for amazon rainforest burning

Амазоны ширэнгэн ой 2,1 сая хавтгай дөрвөлжин талбайг эзэлдэг болохоор ”дэлхийн уушги” гэж нэрлэгддэг. Амазон нь дангаарааа дэлхийн агаарын урсгалын 20%- ийг хүчилтөрөгчөөр хангадаг байна. Түймэр газар авч 2 сая хавтгай дөрвөлжин талбайг түймрийн утаа бүрхэж, 21 дэх хоног дээрээ түймрийг зогсоох дорвитой арга хэмжээ засгийн газраас аваагүй байгаа нь харамсалтай. Бразилын хиймэл дагуулын судалгаанаас үзэхэд өнгөрсөн сард минут тутамд 3 хөлбөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээний ширэнгэн ойн моднууд хөрснөөсөө сугарч, унаж байна. 7-р сард хийсэн судалгаанаас үзэхэд ой мод устаж, үгүйрсэн талбай өнгөрсөн жилтэй харьцуулахад 39%-аар өсчээ.

Troll Football-н зураг.

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээлэл

Иргэний Өнцөг