Нэгдүгээр ангийн сурагчдын дахин бүртгэл энэ сарын 21-30-ны өдрүүдэд явагдана

2019-2020 оны хичээлийн жилд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн суралцах сурагчдыг тавдугаар сарын 13-наас 27-ны өдрүүдэд бүртгэсэн. Дахин бүртгэл энэ сарын 21-30-ны хооронд явагдана гэдгийг Нийслэлийн Боловсролын газраас мэдээлжээ.

Харин нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх, үргэлжлүүлэн суралцах хүүхдийн бүртгэлийг долдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн наймдугаар сарын 22-ны өдрийг дуустал цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Цахим бүртгэлд энэ сарын 15-ны өдрийн байдлаар 28181 хүүхэд бүртгүүлсэн байна.

+ There are no comments

Add yours