Б.Батцэцэг: Шаардлага хангасан зээлдэгчид дараагийн долоо хоногоос зээлээ авах боломжтой

Жижиг дунд үйлвэрлэл хөгжүүлэх сангийн захирал Б.Баттцэцэгээс тус сангаас 20.000.000-100.000.000 төгрөгийн зээл хүссэн иргэн, аж ахуйн нэгжийн сонгон шалгаруулалтын асуудлаар цөөн асуултад  хариулт авлаа.

Жижиг дунд үйлдвэрийн сангаас 100 хүртэлх сая төгрөгний зээл авахаар төсөл бичсэн үйлдвэр аж ахуй нэгжүүдийн сонгон шалгаруулах хорооны хурлын явцын талаар тодруулаач?

-Энэ удаагийн зээл өгөх хүсэлтэд 20-100 сая төгрөгний зээл хүссэн иргэн аж ахуй нэгж хамрагдаж байгаа. Энэ зээлийн багцад 101 аж ахуйн 6,5 тэрбумын зээлийн хүсэлт хамрагдсан. Санд судлахаар ирүүлсэн 1.411 төслөөс, өөрөөр хэлбэл 20-101 төсөл хамрагдаж байна гэсэн үг юм. Энэ удаагийн сонгон шалгаруулалт  нийтдээ 4 үе шатыг дамжиж, онооныхоо хэлбэрээр  төсөвтэй багтан шалгарах ёстой. Эхний хоёр, гурван шатыг бол сангийн зүгээс зохион байгуулж, сонгон шалгаруулалтын үр дүнд өнөөдөр хорооны хурлаар нийтдээ 59 аж ахуй нэгжийн 3,6 тэрбум төгрөгний зээлийн хүсэлт танилцуулагдаад эцсийн шийдвэр гарах гэж байна.

-Жижиг дунд үйлдвэрлэлийн дэмжих сангийн төслийн шалгаруулалт анх удаа олон нийтэд нээлттэй явагдаж байгаа нь сонирхол татаж байна л даа?

-Энэ хорооны хурал бол бүх олон нийтэд хэвлэл мэдээлэлд нээлттэй.  Манай байгууллагын албан ёсны интернэт сувгаар өнөөдрийн болж байгаа хурлын бүх процессийг бүгдийг өдрийн турш үзэж, танилцах бүхий л бололцоог хангаж өгч байгаа. Сангийн зүгээс өмнөх  гурван шатны шалгаруулалтыг ил тод, өндөр шалгуурын хүрээнд үнэнч шударга явуулахын тулд бүх талын арга хэмжээг хангаж ажилласан. Эхний шатыг та бүхэн мэдэж байгаа. Иж бүрдэл болон төслийг шаардлагыг хангаж ажиллах байсан. Энэ дээр бол 877 иргэн аж ахуй нэгж бүдэрсэн. Үүнээс 20-100 сая төгрөгний зээл дээр 101 аж ахуй шалгараад байна. Энэ 101 аж ахуй урьдчилсан судалгааны хоёр дахь шатанд орсон. Урьчилсан судалгаанд сангийн зүгээс юу хийсэн вэ гэвэл тухайн төсөл ирүүлэгчийн бичсэн төсөл дээр олон улсын аргачилалын дагуу төслийн үнэлгээг 100 хүртэлх оноогоор нийтдээ 15 шалгуур үзүүлэлтийн 90 гаруй сонголт үзүүлэлтийн нийтдээ 100 хүртэлх оноог өгсөн байгаа. Үүнээс 70 онооны босго хангасан 87 иргэн аж ахуй нэгж нарийвчилсан судалгаанд оролцсон. Нарийвчилсан судалгаа гэдэг нь сангийн мэргэжилтэнгүүд баг үүсгээд яг газар дээр нь тухайн хэрэгжүүлэгчийн төсөл хэрэгжүүлэгчийн бэлэн байдал, ажлын байрны бэлэн байдал, тухайн төслийн зээл аваад хэрэгжүүлэх боломж нь хэр байна вэ, зах зээл нь бэлэн байна уу, өрсөлдөгч хэн юм, ерөнхийдөө энэ макро эдийн засгийн зах зээл нь хэр байгааг гэсэн маш олон үзүүлэлтээр 70 онооны босго хангагдаж байгаа. Ингээд 70 онооны босго хангасан 59 иргэн аж ахуй нэгж одоо хорооны хурлаар орж байгаа. Одоо хорооны хурлаар бас 100 хүртэлх онооны үнэлгээтэйгээр эцсийн авсан 300 онооны дундажаар онооны хэлбэрээр эхнээсээ багаруу эрэмбэлэгдээд өнөөдөртөө багтаад хурал дуусна. Энэ сонгон шалгаруулалтын үр дүнд сангийн зүгээс гэрээ байгуулах, барьцааны гэрээ байгуулах  асуудал яригдаад явна. Тийм учраас бид бүхэн аль болох нээлттэй, анх удаа олон нийтийн хэрэгсэлээр сонгон шалгаруулалтыг нээлттэй зохион байгуулж байна. Дээрээс нь төрийн бус байгууллагуудын төлөөллүүдийг оруулж ирээд сангийн захирал, мэргэжилтэн ямар үүрэг ройлгүй тэнд өөр түвшинд шийдвэр гаргах байдлаар маш олон хараат бус байдлыг хангасан.

-Харин өнгөрсөн жилийн гашуун туршлага байгаа. Албан тушаалтнууд хуваагаад авчихсан гэж хэлж болохоор. Өнгөрсөн жилийн зээлд хамрагдсан атлаа төлөөгүй албан тушаалтан байгаа юу. Нэрийг нь хэлж болох уу?

-Өнгөрсөн жил нийтдээ 100 гаруй аж ахуй нэгж хамрагдаж зээл авсан байдаг. Төсөл шалгаруулах хороо бол ажиллаж байсан. Тэгэхдээ хамгийн гол нь алдсан алдаа маань өөрөөр хэлбэл бид нар бол дээрээс нь дөрвөн үе шаттайгаар тодорхой үзүүлэлтүүдээр нарийвчилсан үзүүлбэр гаргаж байсан. Бид нар өөрсдийнхөө аргачлал болон олон улсын аргачлалыг ашиглаж байгаа. Жишээлбэл нарийвчилсан судалгаан дээр энэ жил бид нар жижиг дунд үйлдвэрийн чиглэлээр зээлийн шинжилгээ хийхэд тэмп буюу 10 п-гийн гэсэн үзүүлэлт гэсэн 10 үзүүлэлтээр дотор нь нарийвчилсан үнэлгээгээр яг монголын ждү эрхлэгчдэд зориулаад бид нар үнэлгээний аргачлал гаргаж ирж байгаагаараа онцлог байгаа. Өмнө бол ирүүлсэн төслийн цаасанд үнэлгээ хийгээд хорооруу оруулаад хороон дээр очоод яг ямар байдалтайгаар сонгож байгаа нь протокол уншихад тодорхой бус юм байна лээ. Тэгэхээр тэр байдлыг аль болох үгүй болгох, бүх юмыг нээлттэй, шалгуур үзүүлэлтийг нарийн байлгах тал дээр бид бүхэн анхаарч ажилласан. Өнгөрсөн жилийн хугацаанд бол одоогийн байдлаар нийтдээ 11 тэрбум төгрөгний асуудал яригддаг. Нэрийг дурьдах болон энэтэй холбоотой тэрэнтэй холбоотой гэсэн асуудлыг бол би ярьж чадахгүй. Энэ дээр бол нийтдээ одоогийн байдлаар 6 тэрбум төгрөг төлөгдсөн явж байгаа.

-5 тэрбум дутуу байгаа гэсэн үг үү?

-Яахав ерөнхийдөө бол зээлийнхээ гэрээний дагуу аль ч компани бол хугацаа зөрчсөн асуудал бол байхгүй. Зээлийн гэрээнийхээ дагуу зээлдэгчтэйгээ тооцоо нийлээд сар болгон тоглолтыг нь хангаад л явж байгаа. Ерөнхийдөө бол энэ сан 2009-2019 он хүртэл 10 жилийн зайтай зээл олгож ирсэн. 2018 оны 12-р сарын 31-ны байдлаар 291.4 тэрбум төгрөгний авалгатай байсан. Одоо өнөөдрийн байдлаар өөрөөр хэлбэл 7 дугаар сарын 30-ны байдлаар 35 гаруй тэрбум төгрөгийг барагдуулчихсан. Улсын төсөвт Яг энэ хэмжээтэйгээр улсын төсөвт яг энэ хэмжээний өглөгөө сангийн яаманд  бүрэн төлж барагдуулаад явж байгаа. Хугацаа хэтэрсэн авалгатай маш олон шүүхээр шийдвэрлүүлэх гээд асуудлууд байгаа. Энэ дээр бас бид нар өдөр шөнөгүй зээлийн эргэн төлөлтийг хангуулахын тулд ажиллаж байна. Яагаад гэвэл дахиад нөгөө зээлдэгчдээ зээл өгөх шаардлагатай байна шүү дээ. Өөрөөр хэлбэл нийт 1.411 төслийн маань ирсэн хүсэлт нь гэсэн чинь 487 тэрбум төгрөг. Надад энэ жил баталж өгсөн төсөв маань 47 тэрбум төгрөг. 10 дахин эрэлт бий болчихсон. Тийм учраас хугацаа хэтэрсэн иргэн аж ахуй нэгж байх юм бол хугацаандаа төлбөрөө хийчихээч ээ. Та бүхэн маань улсын зээлийн үр ашигийг хэрэглэчихсэн эдэлчихсэн явж байгаа бусдад бас боломжийг олгооч гэсэн үүднээс  энэ дашрамд анхааруулаад хэлмээр байна.

-Өнгөрсөн жил хэдэн төгрөгний төсөв баталж өгч байсан вэ?

-Өнгөрсөн жил 93 тэрбум төгрөгний төсөв баталж өгч байсан. Энэ жил 47 тэрбум байгаа.

-Албан тушаалтнуудыг яагаад хэлэхгүй байгаа юм вэ?

-Бид нар албан тушаалтнуудад зээл өгөөгүй учраас.

-Улсын их хурлын гишүүд байгаа юм биш үү? Бас өөрсдийнхөө нэр бүхий компани дээр авсан байсан. Мөн өөрийнхөө хамаарал бүхий дэндүү олон компани дээр зээл авчихсан байсан?

-Тэрийг бол АТГ, эрүүгийн цагдаагийн шугамаараа явж байгаа учраас. Яг тэр хүний нэр дээр зээл өгөөгүй учраас би тэр хүнтэй холбоотойг мэдэхгүй учраас нарийн тайлбар хийж чадахгүй. Тэгэхдээ бол өнөөдрийн байдлаар 595 иргэн аж ахуй нэгжийн зээл өгчихсөн байдал байна. Энийгээ гэрээнийхээ дагуу зээлээ төлөөд явж байгаа бараг 50 хувь нь байна. Шүүхэд хандсан 15 хувь нь байна. 20 гаруй хувь зээлийн гэрээ зөрчилтэй. Бид бүхэн үүнийг төлүүлэх талаас нь арга хэмжээ авсан.

-Авсан зээлээ зориулалтын дагуу ашиглаагүй гэсэн зөрчил өмнөх дуулиан дээр гарсан. Энэ удаа яаж хяналт тавьж ажиллах вэ. Алдаагаа дахин давтахгүйн тулд ?

-Бид бүхэн энэ оны сонгон шалгаруулалтыг гурван багц хэлбэртэйгээр явуулж байгаа. Эхнийх нь том зээлийн багц буюу 300 саяас 1 тэрбум төгрөгний зээлийн шалгаруулалтаа гурван үе шатаар сонгон шалгаруулаад эцсийн хороогоор оруулаад  16 аж ахуй нэгж зээл авахаар болсон. Ингээд банкны судалгааны нэгжид шилжсэн байгаа. Хэрвээ банкны шалгуур хангаад зээлийн гэрээ хийгээд ирэх юм бол бид санхүүжилтийг өгнө. 9 сар орчим болов уу. Зээл олгогдоод 2 сарын дараа бид бүхэн яг мониторинг зээлийн хэрэгжилтийг 2 сарын дараа графикийн дагуу бүх орон нутагт очиж шалгана. Энэ дээр бол тухайн зээлийг яг зориулалтын дагуу зарж уу гэдгийг, нийтлэг нь сургалтын төлбөр болон машин аваад уначихсан байдаг, эсвэл хэн нэгэнд зээлчихсэн, бага хүүтэй учраас хадгаламжинд байршуулчихсан гэдэг юм уу ийм одоо зээлийг зориултын бусаар зарцуулсан тохиолдол байдаг учраас 2 сар бүхэн мониторинг хийнэ. Тэгээд хэрвээ сайн зээлдэгч байвал бид бүхэн зах зээлд таниулах үүднээс дэмжлэг үзүүлэх, марктинг дээр нь хамтарч ажиллах ч юм уу. Энэ байдлаар төрийн зүгээс мөнгө гарахгүйгээр яаж дэмжлэг үзүүлэх тал дээр анхаарч ажиллах бодолтой байгаа.

-Зээлийг зориулалтын бусаар ашиглахад хуулиараа ямар арга хэмжээ авдаг вэ?

-Гэрээний дагуу зориулалтын бусаар ашигласан нь нотлогдох юм бол шууд цуцлагдах ийм заалттай байгаа. Гэрээг цуцлаад шууд зээлийг буцаан төлүүлэх, буцаан төрүүлэхгүй бол барьцаа хөрөнгөд нь халдах, барьцаа хөрөнгө нь хүрэхгүй бол шүүхрүү хандах гэсэн шат дараагийн арга байна.

-Ямар үйлдвэр эрхлэгчид голдуу зээлд хамрагдахаар хандсан юм бол. Гурван удаагийн шалгуур тавьсан учраас багцаатай мэдээлэл байгаа болов уу?

-Ер нь бол маш олон салбар чиглэлүүд орж ирж байгаа. Ерөнхийдөө энэ жил Монгол Улсын Засгийн газраас 102 дугаар тогтоол гараад зээл өгөх  нийт 13 салбарыг тэргүүлэх салбар болгосон. Энэ хүрээнд бид нар энэ чиглэлийн салбар эрхэлдэг аж ахуй нэгж байх юм бол илүү түлхүү өндөр оноо авах эсвэл хамгийн эхний зээлийн шалгуур хангагдсан гэж эрэмбэлэгдэх энэ шатанд явж байгаа үүн дээр бол та бүхэн мэдэж байгаа хүнс хөдөө аж ахуйн чиглэлээр мал аж ахуйн чиглэлээр арьс шир боловсруулах үйлдвэрүүд нэлээд орж ирж байгаа. Энэ жил нээлттэй явж байгаа учраас хүмүүс ч гэсэн мэдэж байгаа байх. Маш олон шинэлэг санаанууд дээрээс нь эко бүтээгдэхүүн яаж гаргах уу эсвэл байгальд ээлтэй ямар бүтээгдэхүүн хийх үү, нөгөө утааны эсрэг ямар дулааны хэмнэлттэй ямар гэр хэрэглэх, барилгын материал ч юм уу. Энэ чиглэлээр нэлээд олон онцлогтой үйлдвэрүүд орж ирж байна. Дээрээс нь загварын чиглэлээр экпортонд гаргах бүтээгдэхүүнүүд сав баглаа боодлын бүтээгдэхүүнүүд байна. Ер л бол импортыг орлох экпортыг бүтээгдэхүүнүүд төсөл хөтөлбөрүүд нэлээн шалгарч сүүлийн шатанд бол орж ирж байна л даа.

-Зээлийн эргэн төлөлтийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгч болох уу. Та түрүүн хэллээ, зээлээ төлдөггүй, зарим шүүхийн шатанд очоод хугацаа алддаг ийм зүйлүүд байгаа тэ?

– Зээлийн талаар мэдээлэл өгч болно. 7-р сарын 30-ны байдлаар гэхэд нийтдээ 35 тэрбум  төгрөгний хугацаа хэтэрсэн зээлийн өртэй явж байгаа. Үүнээс 11,8 тэрбум төгрөг яг шүүхийн шийдвэр захирамж гарчихсан нийтдээ 67 иргэн аж ахуй нэгж байна. Үүнээс хамгийн их хувийг эзэлж байгаа нь бол 2016,2017, 2014 онд авсан иргэн аж ахуй нэгжийн зээл байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл тухайн жилүүдэд энэ одоо зээл олгосон хүмүүс бол тооцоо судалгаагүй, маш эрсдэлтэй төсөл дээр зээл өгчээ гэдэг нь харагдаж байгаа. Тэгэхээр цааш цаашдаа бол энэ салбар чиглэлүүдийг сайн судлаад тухайн төсөл хэрэгжих боломж арчилгааг нь  үнэлгээндээ тусгаад ингээд зээлийн иргэн төлөлтийг бас хангуулах тал дээр нь хамтарч ажиллахгүй бол болохгүйнээ. Зөвхөн бодлогын зээл гэхээр тараагаад өгчихөж болохгүйнээ гэдгийг зээлийн судалгаа, зээлийн эргэн төлөлтийн тоо баримтуудаас нь харж болохоор байгаа юм.

-Та түрүүн хэлсэн зээл олгосон иргэн, аж ахуй нэгжийг 2 сар тутам шалганаа гэж. Танай боловсон хүчний бололцоо энэ дээр хэр хангалттай байдаг юм бол. Танай бүтцийг харсан чинь зээлийн асуудал хариуцсан хүн хоёр л байх шиг байсан?

-Нийтдээ бас бид бүтэц зохион байгуулалтын хувьд өөрчлөлт оруулаад 31 хүний бүрэлдэхүүнтэй болсон. Өмнө нь бол 23 хүний бүтэцтэй ажиллаж байсан. Нэг хэлтэс нэмсэн. Яагаад гэвэл тусгай академийн хэлтэс нэмсэн. Энэ зээлийн эргэн төлөлт маань асар их доголдолд орчихсон. Зээлийнхээ хойноос хэзээ ч хөөцөлдөж байгаагүй. Зээлээ эргэн төлөөч гэж хэзээ ч шаардаж байгаагүй учраас энэ маань хуримтлагдаад дээрээс нь капитал банк асуудалтай учирсан учраас энэ дээр бас 40 гаруй тэрбум, дээрээс нь сангийн эргэн төлөлтийн байдал 70 гаруй тэрбумаар хохирчихоод явж байгаа. Тэгэхээр энэ байдал дээр зайлшгүй арга хэмжээ авах нь зүйтэй гэж хэлтсээ нэмсэн. Дээрээс нь зээлийн хэлтэс нийтдээ 10 хүний бүрэлдэхүүнтэй энэ баг бол тэр чигтээ ажиллана. Дээрээс нь захиргаа, тусгай ахтив гээд тэр хүмүүс зөвхөн зээл өгөх биш. Бүгдээрээ бид нар яг нэг баг шиг хамтарч ажиллаж байгаа. Зээлийн шалгуур ч байсан монитеринг ч байсан нэг баг нэг хүн гэсэн үзэл зорилгоор явж байгаа.

-Өнөөдрийн сонгон шалгаруулалтанд тэнцсэн зээлдэгчид хэзээнээс гар дээрээ зээлээ авах вэ?

-Энэ удаагийнх бол 20-100 сая. Сангаас шууд олгох учраас бид бүхэн хэрвээ барьцааны гэрээ байгуулаад зайлшгүй шаардлага хангасан тохиолдолд дараагийн долоо хоногоос зээлээ аваад явах бүрэн боломжтой. Яагаад гэвэл одоо олгож эхлэхгүй бол манай бизнес улирлын шинж чанартай байдаг учраас хэрвээ 10,11 сар гэх юм бол зээл маань ашиглагдахгүй. Зориулт бусаар зарцуулагдах ийм нөхцөлрүү орох учраас яаралтай авах хангамжийг авахаар ажиллаж байна. Улсын төсөвөөс бол санхүүжилт маань бүрэн ороод ирсэн байгаа.

-Санхүүжилтийг нэмэх бололцоо байгаа юу?

-Энэ жил бол 2019 оны батлагдсан төсөв маань тийм. Улсын их хурлаар дахиад тодотгол ороогүй тохиолдолд зээлийн санхүүжилтийг нэмэх боломжгүй. Гэхдээ хэрвээ өмнө үүссэн 100 тэрбум төгрөгний бондын өрийг улсын төсөвт өгөх ёстой. Энэ эргэн төлөлтөө төлөөд 100 тэрбумыг олоод бондын өрөө төлчихөөд дахиад тэндээс 101 дэхь тэрбум ороод ирэх юм бол санхүүжилтийг тэр хэмжээгээр л нэмэх боломж бид нарт байгаа.

Сэтгүүлч Г.Гэрлээ

 

 

+ There are no comments

Add yours