Нэг өрхийн сарын дундаж орлого зарлагаасаа бага үзүүлэлт гарлаа

Өрхийн нийгэм, эдийн засгийн 2019 оны хоёрдугаар улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 1.3 сая төгрөг байгаа бол орлого нь 1.2 сая төгрөг байна. Зарлага, орлого хоёр нь өмнөх оны мөн үеэс 18.5 хувиар өсжээ.

Орлогын 21.7 хувийг цалин хөлсний орлого эзэлж байна. Харин зарлагын 19.3 хувийг хүнсний бус бараа, үйлчилгээний зарлага эзэлж байгаа аж.

2019 оны хоёрдугаар улирлыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.1 сая төгрөгөөс дээш орлоготой өрхийн тоо 39.9 мянгаар нэмэгджээ. Үүнийг дагаад мөн 2.1 сая төгрөгөөс дээш зарлагатай өрхийн тоо 46.3 мянгаар нэмэгдсэн байна.

Энэ оны хоёрдугаар улиралд хамгийн ядуу бүлгийн хүн амын хэрэглээ улсын нийт хэрэглээний 7.4 хувийг эзэлж байгаа бол хамгийн чинээлэг бүлгийн хүн амын хэрэглээ 40.5 хувийг нь бүрдүүлж байгаа юм.

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

+ There are no comments

Add yours