Хилээр 509 кг чулуу гаргах гэж байжээ

Мөрч

Хилээр их хэмжээний чулуу гаргахаар завджээ. Гаалийн ерөнхий газар наймдугаар  сарын 08-ны  14.30 цагт Гашуунсухайт дахь гаалийн газрын хяналтын бүсээр Монгол Улсын иргэн  А  “Т” ХХК-ны 2302 ӨМҮ улсын дугаартай Фотон маркын авто машиныг жолоодон улсын хилээр нэвтрэхдээ их хэмжээний чулуу гаргахыг завдсан байна. Чулуунуудыг чиргүүлэн дэх нүүрсэн дундаа нуусан байжээ. Нийтдээ 17 шуудайнд 509 кг чулуу бэлтгэн нуун гаргах гэж байсныг гаалийн хяналт шалгалтаар илрүүлэн Цагдаагийн байгууллагатай хамтран хойшлуулшгүй ажиллагаа явуулжээ.

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээлэл

Иргэний Өнцөг