Гэрч нарыг асууж эхэллээ

Мөрч

Б.Хурц нарын 9 хүнийг эрүүдэн шүүсэн гэх хэрэгт буруутган гэм буруутай эсэхийг хэлэлцэх шүүх хурал энэ оны наймдугаар сарын 12-ны өдөр эхэлж өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна. Шүүх хуралд яллагдагч, хохирогч, гэрч, өмгөөлөгч нараас бүрдсэн 49 оролцогч оролцож байна.
Өнгөрсөн өдрүүдэд шүүгдэгч, хохирогч нарыг асуугаад, одоо гэрч нараас асуулт асуусан бөгөөд яг одоогийн байдлаар гэрч нараас шүүх хуралд оролцогчид асуулт асууж байна.
Төрийн болон албаны тухай хуулиар Маш нууцын зэрэглэлтэй байгаа учраас хэргийг хаалттай хэлэлцэж байна. Өөрөөр хэлбэл маш нууцын хугацаа 20 жил байдаг.
Өчигдөр хохирогч Т.Чимгээ болон Т.Чимгээгийн өмгөөлөгчийн бие муудсан тул эмнэлгийн тусламжийг яаралтай үзүүлсэн гэдгийг Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн шүүхээс мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээлэл