Цагаан идээний асрыг буулгалаа

БГД-ийн дүүргийн нэгдүгээр хороо, Вокзалын автобусны буудлын ойролцоо байрлах ТОСА худалдааны төвийн өмнөх нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй баригдсан цагаан идээний асрыг өнөөдөр  буулгасан байна.  Дүүргийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх “Шуурхай баг” газар дээр нь очиж уг арга хэмжээг авч ажилласан бөгөөд дүүргийн Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсээс 2019.08.05-нд уг худалдааны төвд шаардах хуудас хүргүүлсэн бөгөөд шаардлагын дагуу уг арга хэмжээг авч ажиллажээ. Энэ үеэр Баянгол Шинэ Өргөө ОНӨТҮГ-ын зам талбайн үйлчлэгчид чөлөөлсөн газрын хог хаягдлыг бүрэн цэвэрлэв.  Шуурхай багийн бүрэлдэхүүнд Баянгол дүүргийн Иргэдэд үйлчлэх төв, Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, цагдаагийн албан хаагчид, Баянгол Шинэ Өргөө ОНӨТҮГ-ын мэргэжилтнүүд хамтран ажиллалаа. Мөн энэ үеэр ТОСА худалдааны төв нь хог цуглуулах цэг байгуулаагүй байсан тус Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсээс мэдэгдэх хуудас өгч зөрчлийг арилгуулах шаардлага тавилаа.

+ There are no comments

Add yours