Тарваган тахлын тохиолдол 14 хувиар нэмэгджээ

Нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналт, Байгаль орчны газар болон Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 540 мянган га талбайд мод бэлтгэх, хориглосон ан амьтан агнах зэрэгт шалгалт хийсэн талаараа танилцуулав. Шалгалтаар иргэний зориулалтаар тусгай зориулалттай ан амьтан агнах зэрэг зөрчил их илэрчээ. Тухайлбал, саарал чоно, хярс зэргийг  агнасан байна. Мөн гарал үүсэл нь тодорхойгүй цагаан загас зарсан зэрэг зөрчил илэрчээ.

Түүнчлэн иргэдийн тарвага агнах эрчимтэй цаг үе эхэлж байгаатай холбоотойгоор наймдугаар сарын 15-наас тарваган тахлаас урьдчилан сэргийлэх постууд ажиллуулахаар болжээ. Энэ ажил  аравдугаар сарын 31 хүртэл үргэлжлэх юм байна.  Мэргэжлийн хяналтын газраас өгсөн мэдээллээр тарваганы 23 нойтон тулам хотруу оруулах гэж байсныг илрүүлжээ. Тэгвэл Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн мэдээлснээр энэ онд тарваган тахлын тохиолдол 14 хувиар нэмэгдсэн аж.

+ There are no comments

Add yours