Автомашины тэвшнээс хүүхэд унаж амиа алджээ

Амралтын өдрүүдэд  тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 458 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 296 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явууллаа. Бүртгэдсэн осол, хэргийн улмаас нийслэлд 8 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 1 хүний амь нас хохирсон ба эдгээрийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн осол 4, мөргөлдөх хэлбэрээр 2, үл хөдлөх зүйл, замын хайс хашлага мөргөсөн 1 осол тус тус бүртгэгдсэнийг шалгаж байна.

Энэ 7 хоногт гэмтэж бэртсэн хүмүүсийн 1 хүүхэд байсан бөгөөд хороолол дотор явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байжээ.

Ноцтой зам тээврийн ослоос дурьдвал:

-2019.08.10-ны өдрийн 20.30 цагт Дорнод аймгийн Сэргэлэн сумын 1-р багийн “Бага зос” гэх газар /Сумын төвөөс баруун тийш 35км/ шороон замд Kia Bongo автомашины жолооч Т нь 12 настай, эмэгтэй Х-г автомашины тэвшиний хэсэгт тээвэрлэж яваад унагаж амь насыг нь хохироосон.

Архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедаа замын хөдөлгөөнд оролцсны улмаас 3 хүн гэмтэж бэртсний 2 явган зорчигч байсан бол 1 жолооч байв.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 72 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг Тээврийн цагдаагийн алба-аас анхааруулж байна.

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

+ There are no comments

Add yours