ТҮЦ-үүдэд шалгалт хийсээр байна

Энэ  сарын 1-нд гарал үүсэл нь тодорхойгүй, хадгалалтын горим зөрчсөн, хаяг шошгогүй хавчуургатай талхнаас хордлого гарсан. Үүний улмаас 50 орчим хүн ХӨСҮТ-д эмчлүүлсэн юм. Үүнтэй холбоотойгоор Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа түргэн үйлчилгээний цэгүүдэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ. Ингэхэд  тус  дүүргийн III  хорооны автобусны буудлын урд байрлах ТҮЦ-т худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүн буюу өндөг зарж байжээ. Тус иргэнд Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дах заалтаар торгууль оногдуулсан байна.

Дашрамд дурдахад, ТҮЦ-т түргэн хугацаанд муудах хүнсний бүтээгдэхүүн буюу өндөг, пирожки, зайдас, сэндвич гэх мэтийг зарахыг хориглодог. Мөн хуульд хориглосон буюу архи, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглодог юм.

+ There are no comments

Add yours