Энэ онд 1.3 тонноор бага алт худалдан авчээ

Алт тушаалт өнгөрсөн оны мөн үеэс буурчээ. Тодруулбал, Төв банк өчигдрийн байдлаар иргэн, аж ахуйн нэгжээс 7.5 тонн алт худалдан авсан байна. Өнгөрсөн оны мөн үед Төв банк  8.8 тонн авч байсан бөгөөд энэ онд 1.3 тонноор бага алт худалдан авчээ. Тэгвэл Төв банкны Дархан-Уул аймаг дахь салбар 412 кг, Баянхонгор дах салбар нь 268 кг алт худалдан авсан  байна. Ингэснээр  гадаад валютын нөөц 259 сая ам.доллараар нэмэгджээ.

+ There are no comments

Add yours