Нэгэн эрийн түүх

Мөрч

Нэгэн залуу гэр бүл Батсүмбэрт амьдрахаар иржээ. Сургуулиа төгсөөд, байсан мөнгөөрөө хашааны мод, саалийн хоёр үнээ авсан байгаа юм.
Эхнэр гурван хүүхдийнхээ хамт үнэхээр сайхан амьдарч байна.
Цэвэр тунгалаг гол, байгалийн үзэсгэлэнт газар, модны захад найз маань нэг давхар 100 гаруй м/кв хөөрхөн модон байшин барьсан байна. Хашаандаа гүний худагтай, хойд хэсгээр нь битүү жимсний мод тарьжээ. 12 саалийн үнээтэй, 40 гаруй өндөгний чиглэлийн тахиа үржүүлж, цацагт хяруул, нугас хашаандаа тэжээсэн байх юм. Байшин нь хоёр ариун цэврийн өрөө, хоёр унтлагын өрөөтэй.Гэрт нь тавган антенаар кабелийн 100 гаруй суваг гарна. Бас гэртээ интернэттэй. Хотын айлаас ер дутах зүйл алга.
Эхнэр нь Батсүмбэрт малын эмч хийж, өөрөө нэгэн банкинд эдийн засагчаар ажилладаг.
Бага нь цэцэрлэгт, хоёр том охин нь сургуулийн сурагч. Өглөө эртлэн босч үнээгээ саагаад, сумандаа очоод сүүгээ тушаагаад овоо хэдэн төгрөг олчихно. Тэнд мөнгө нээх үрээд байх шаардлага байхгүй учраас нэгнийхээ цалингаар хэрэгцээтэй зүйлээ аваад өөрийнхөө цалинг хадгаламжиндаа хураана.
Xэдэн тооны хурдны адуутай болж. Адуугаа зав зайгаараа маллаж, сая наадмаар сумын наадамд уясан.
Хүүхдүүд нь ажилсаг гэж юугхэв. Чацаргана, ер нь жимсний мод тариад 3 жилийн дараа үр жимсээ өгдөг учиртай, энэ намар овоо хэдэн кг жимс авах байх гэчихсан баярласан байж байх юм.
Xашаандаа 12 төрлийн ногоо тарьж байна. Төмс лууван, өргөст хэмх, улаан лооль нь үнэхээр сайхан ургажээ. Хүүгүй, гурван охинтой учраас хар бор ажилд өөрөө зүтгэх нь жаахан хэцүү гэж найз маань ярина. Тэр дундаа малын тэжээл, өвөлдөө бэлдэж, хадланд явахдаа ганцаараа явдаг нь хэцүү байдаг гэж ярив. Найз маань хэлэхдээ:
– Сүүлийн үед энэ амрагч зугаалагч нар л жаахан хэцүү байна. Жил ирэх тусам л улам их зэрлэг ногоо ойр хавьд ургаад байна. Хүмүүс ил задгай хог хаясанаасаа болоод байгаль их бохирдож байгаад сэтгэл их дундуур.
Xүүхдүүдээ дагуулаад 14 хоногт нэг удаа хог хаягдал цэвэрлэж, сумруу өөрийнхөө портер машин дээр ачаад асгадаг гэсэн. Xүмүүсийн хаясан ундааны савыг цуглуулж, тушаагаад тэр мөнгийг нь хуримтлуудаад, хуримтлагдсан мөнгөөр нь түрүү жил хоёр том хогийн цэг хийсэн гэхээр хүмүүс ямар их хэмжээний хог хаядаг нь үүнээс харагдана.
Бид нар ер нь юуны төлөө амьдраад байгаа юм бэ?
Байрны зээл, хүүхдийн сургууль цэцэрлэг, амттай шимттэй зүйл, сүүлийн үеийн хийсэн кино, тосонд хуурсан тахианы мах, жил болгон нээлтээ хийх үнэтэй чамин гар утас, унаж байгаа машинхаа төлөө амьдраад байгаа гэж үү?
Ийм сайхан өргөн уудам нутагт хүссэнээрээ амьдрах боломж байгаа гэдгийг найзын гэр бүлийн амьдрал та бүхэнд харуулсан байх. Найзындаа очсоноос хойш миний ч гэсэн амьдралыг үзэх үзэл, амьдралд хандах хандлага арай өөр болж эхлэсэн. Бид ер нь юуны төлөө амьдраад байгаа юм бэ? Бид яг юуг сайхан амьдрал, хөгжил дэвшил гэж нэрлэх ёстой юм бэ?
Хүмүүс үүнийг уншаад нэгэн зүйлийг эргэцүүлэн бодож бусдадаа түгээвэл их сайн сан…

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээлэл

Иргэний Өнцөг

Нэгэн эрийн түүх