Нагац дүүгийнхээ хурууг тасдсан иргэнийг ирэх сарын 01-нд шүүнэ

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт долоон настай охины хоёр гарынх нь дөрвөн хурууг тасдаж танхайрсан хэрэг гарсан билээ. Тодруулбал, тус дүүргийн 17 дугаар хорооны иргэн, 51 настай эрэгтэй Ч нь архи ууж согтуурсан үедээ долоон настай нагац дүүгийнхээ зүүн гарынх нь хоёр хуруу, баруун гарынх нь хоёр хурууг тасдаж, танхайрсан юм.

Эл хэргийг цагдаагийн байгуулага шалгаж дуусаад шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүх хурлын тов гарчээ. Тодруулбал ирэх сарын 01-нд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хрэгийн анхан шатны шүүхэд иргэн н.Чинтөрийг шүүнэ.

+ There are no comments

Add yours