Улаанбаатар – Дархан чиглэлийн түр зам дагуу шавар ихтэй байна

Улаанбаатар-Дархан” чиглэлийн 204.11 км хатуу хучилттай авто замын их засвар, шинэчлэлтийн ажил эхэлж байгаатай холбогдуулан уг авто замыг улсын ашиглалтад оруулах хүртэл хугацаанд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хааж, тээвэрлэлтийг түр замаар хөдөлгөөнд оролцож буй.

Тиймээс ойрын өдрүүдэд үргэлжлэн орж буй борооны улмаас Улаанбаатар – Дархан чиглэлийн түр зам дагуу шавар ихээр үүссэн байна. Иймээс том оврын тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэл учирч болзошгүй байгаа тул жолооч тээвэрчид аюулгүй байдлыг хангуулж хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

+ There are no comments

Add yours