Б.Хурц нарт холбогдох шүүх хуралд Г.Булган оролцож байна

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарт холбогдох, гэм буруугийн шүүх хуралдаан Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ.

Шүүх хуралдаанд Б.Хурц,  Г.Эрдэнэбат нарын есөн хүнээс гадна С.Зориг агсны эхнэр Г.Булган нар оролцож байгаа юм. Шүүх хурал хаалттай явагдана. С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр Б.Хурц нарт хэрэг үүсгэсэн юм.

ЦЕГ-ын Тусгай субъектыг шалгах хэлтсээс ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурцтай хамт ТЕГ-ын нууцын зэрэглэлтэй мөрдөгч Ж.Мөнхгал, С.Баяр, О.Бархасбадь, О.Бямбажав, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хоёр ажилтан зэрэг есөн хүнийг шалгаж дууссан. Б.Хурцаас гадна Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, ТЕГ-ын нууцын зэрэглэлтэй мөрдөгч О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, С.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр нарыг шүүгдэгчээр татсан.

Тэднийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 гэсэн зүйл ангиар шүүх хуралдаан эхлээд байна.

 

+ There are no comments

Add yours