Франц улсын иргэн шалгагдаж байна

Гадаадын иргэн гаалиар алттай төстэй зүйл хууль бусаар гаргах гэж байгаад баригдсан байна.

Тодруулбал, энэ сарын 8-ны өдөр буюу өнгөрсөн Даваа гарагт Франц улсын иргэн Т.M Улаанбаатар-Бээжингийн чиглэлийн онгоцоор зорчин явах гэж байх үедээ 999.9 сорьцтой найман ширхэг (алт гэх) эд зүйлийг гар тээш болон зөөврийн компьютерийн цүнхэндээ тарааж хийн, гаальд мэдүүлэлгүй улсын хилээр нэвтрэх гэж байсан аж.

Уг хэргийг шалгаж байгаа тухай Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.

 

+ There are no comments

Add yours