Сонсголонгийн хуучин гүүрийн хөдөлгөөнийг хаалаа

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй “Туул гол дээгүүрх Баянзүрхийн 321.4 у/м болон Сонсголонгийн 289.4 у/м төмөрбетон гүүрийг шинээр барих” төслийн хүрээнд шинэ гүүрийн хөдөлгөөнийг энэ сарын 05-ны өдөр нээж ашиглалтад оруулсан.

Үргэлжлүүлэн хуучин гүүрийн хөдөлгөөнийг энэ сарын 16-ны өдрөөс хааж, засварын ажлыг эхлүүлж, хоёр сарын хугацаанд гүйцэтгэж дуусахаар төлөвлөөд байна.

+ There are no comments

Add yours