Говь-Алтай аймгийн Алтай сумын нутагт аянга бууж 112 бог мал хорогджээ

Ойрын өдрүүдэд Говь-Алтай аймгийн ихэнх нутгаар усархаг дуу цахилгаантай бороо үргэлжлэн орж байна. Говь-Алтай аймгийн Алтай сумын Баянцагаан баг “Аж богд” уулын Загалын Индэрт гэдэг газар иргэн Цэцгээ, Алтансүх нарын хотонд 112 бог мал дээр 2019 оны долдугаар сарын 13-ны өдрийн 14:30 минутанд аянга буусан гэсэн дуудлага аймгийн онцгой байдлын газарт иржээ.

Уг газар нь аймгийн төвөөс баруун зүгт 450 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 90 кмт оршдог. Өгсөн мэдээллийн дагуу аймгийн онцгой байдлын газраас ажлын хэсэг гарган газар дээр нь очиж ажиллажээ. Одоогоор холбогдох байгууллагууд хохирлыг барагдуулах талаар ажиллаж байна.

+ There are no comments

Add yours