Хоёр иргэн замын эвдрэлийг сайн дураараа нөхөж, аюулгүй болгожээ

Дархан чиглэлийн авто замын эвдрэл гэмтэл тартагтаа тулж, сүүлийн үед маш аймшигтай аваар ослууд ихээр гарах болсон. Харин эл байдалд эмзэглэсэн ах дүү хоёр иргэн замын эвдрэлийг сайн дураараа зассан байна.

Тодруулбал өчигдөр Сэлэнгэ аймгийн Xөтөл хотын оршин суугч Нямсүрэн болон түүний дүү Мөнхтамир нар Cэлэнгэ аймгийн Сайхан сумаас Дархан орох замд үүссэн замын хагархай хэсгийг Tээврийн цагдаагийн алба хаагчидтай хамтран сайн дураараа нөхөж, аюулгүй болгосон байна.

image

image

image

+ There are no comments

Add yours