“Насны хишиг” олгож эхэллээ

Жил бүр цагаан сар болон үндэсний их баяр наадмын өмнө ахмад настнуудад “Насны хишиг” тэтгэмж олгодог. Энэ удаагийн тэтгэмжийг олгож эхэлсэн бөгөөд дараах нөхцөлөөр авах боломжтой аж.

  • Ахмад настан эсвэл түүний итгэмжлэгдсэн этгээд нь насны хишиг авах хүсэлтээ оршин суугаа сум, хорооны халамжийн мэргэжилтэнд гаргаж өгнө. Насны хишиг авах хүний иргэний үнэмлэх эсвэл улсын бүртгэлийн лавлагаа авч очно.
  • Ял эдэлж байгаа болон цагдан хоригдож байгаа ахмад настны мэдээллийг хорих анги байрлаж байгаа аймаг, дүүргийн нийгмийн халамжийн байгууллагад хүргүүлж, насны хишиг нэрийн дансанд нь шилжүүлнэ. Мөн итгэмжлэгдсэн эдгээдээр дамжуулан авах бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ангийн дарга итгэмжлэл олгоно.
  • Гадаадад оршин суугаа иргэний насны хишгийг хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газрын итгэмжлэл, тодорхойлолтыг үндэслэн итгэмжлэгдсэн этгээдэд олгоно.
  • Арилжааны банк нь ахмад настан бүрт Насны хишиг авах нэрийн данс үнэ төлбөргүй нээнэ. Мөн энэ мөнгийг олгохдоо ямар нэг шимтгэл авахгүй.
  • Насны хишиг авах ахмад настан хүсэлт гаргавал тухайн банкин дахь өөрийн данстай холбож болно. Энэ зохицуулалтыг тухай иргэн өөрөө хүссэн тохиолдолд зохицуулах боломжтой.
  • Арилжааны банк Насны хишгийн мөнгийг тухайн хүний авсан тэтгэврийн зээл, бусад зээл, зээлийн хүүнд суутгахыг хоригложээ.

НАСЫН ХИШИГ АВАХ НАСНЫ АНГИЛАЛ

  • 65-69 настай бол 50 мянга
  • 70-79 настай бол 80 мянга
  • 80-89 настай бол 150 мянга
  • 90 ба түүнээс дээш настай бол 250 мянган төгрөгийн тэтгэмж авах юм.

+ There are no comments

Add yours