Долоон настай хүү буу оролдож байгаад сум алдаж, ээжийнхээ аминд хүрчээ

Мөрч

Долоон настай хүү буу оролдож байгаад сум алдаж, ээжийнхээ аминд хүрч, дүү нь хүнд шархадсан хэрэг өчигдөр гарчээ. Тодруулбал, Говь-Алтай аймгийн Бигэр сумын хоёрдугаар баг Зуслангийн гол гэх газарт 7 настай хүү Тоз-8 маркийн буугаар оролдож байгаад сум алдаж 39 настай ээж болон таван настай охнн дүүгээ бууджээ. Ээж нь амиа алдсан бол дүү нь эмнэлэгт ухаангүй байгаа юм байна. Баярын наадам, амралт зугаалгын өдрүүдэд цахилгааны ил утас, гал, усанд өртөх, жорлонгийн нүх рүү унах, амь насанд аюултай зүйлээр тоглох гэх мэт болзошгүй эрсдлээс сэргийлж бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээлэл