Г.Амартүвшин: Хөгжлийн банкнаас авсан зээлийг төлөх шаардлагагүй гэсэн ташаа ойлголт

Ер нь Хөгжлийн банкны хөлийг тушиж буй гурван том асуудал бий.  Үүнд,

  1. Засгийн газрын шалгалтаар илэрсэн чанаргүй том зээлүүд, тэдгээрийг хэрхэн төлүүлэх вэ,
  2. Хөгжлийн банкны санхүүжилт, төсөл хөтөлбөрт тавигдах шаардлага яаж өөрчлөгдөх вэ,
  3. Зээлийн багцын чанарыг хэрхэн сайжруулах вэ зэрэг асуудал багтаж байна.

2019 оны I улирлын байдлаар Хөгжлийн банкны санхүүгийн нөхцөл байдлыг тодруулбал,

  • Нийт актив 4 их наяд 244 тэрбум төгрөг
  • Зээлийн багц 2 их наяд 577 тэрбум төгрөг
  • Өөрийн хөрөнгө 1.138 их наяд төгрөг
  • Пассив 3.106 их наяд төгрөг байна.

Харин

  • Нийт зээлийн үлдэгдэл 2.577 их наяд
  • Эрсдлийн санд 336 тэрбум төгрөг байгаа бол
  • Чанаргүй зээлийн хэмжээ 292 тэрбум төгрөгтэй тэнцэж байна.

“Эрэл” банк 2015 оноос хойш зээлээ төлөөгүй учир Засгийн газартай хамтарсан ажлын хэсэг гаргасан. Ажлын хэсэг хамтарсан компани байгуулах асуудлыг судалж байгаа. Хэрэв хамтарсан компани байгуулахгүй бол шүүхийн журмаар зээлийг эргэн төлүүлнэ.

“Мон лаа” компанитай шүүхийн шатанд эвлэрлийн гэрээ байгуулаад, эхний сарын төлбөрүүд нь хийгдээд явж байгаа. Энэ ондоо багтаан зээлийг бүрэн төлүүлнэ.

Хөтөл компанийн ашиглалтад орсон үйлдвэрийг улсын комисст хүлээлгэн өгч, Хөгжлийн банкны барьцаа хөрөнгийг сайжруулахаар ажиллаж байна. Хэрэв энэ ажил удааширвал мөн шүүхийн шугамаар шийднэ.

Хөгжлийн банкнаас авсан зээлийг төлөх шаардлагагүй гэсэн ташаа ойлголт нийгэмд бий болсон юм шиг байна. Үүнийг нэн даруй засах болно” гэв.

+ There are no comments

Add yours