800 гаруй мянган оршин суугчийг нүүлгэн шилжүүлэхээр болжээ

Байгалийн гамшигт үзэгдэл Японд ойр ойрхон болдог. Японы өмнөд нутгаар хүчтэй аадар бороо үргэлжлэн орсны улмаас нам хөрсний гулгалт, үерийн аюул нүүрлэж болзошгүй байдал үүссэн байна. Тиймээс гурван хотын 800 гаруй мянган оршин суугчийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлжээ.Болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг Японы Ерөнхий сайд Абэ Шинзо хотуудын оршин суугчдад уриалсан байна.

Кюшү арлын Кагошима мужийн Кагошима, Киришима, Айра хотын оршин суугчдыг яаралтай аюулгүй газар очихыг сануулж, айл бүрт мэдээлэл түгээж байгаа гэнэ. Тус мужид 24 цагийн хугацаанд 330 миллиметр гаруй хур тунадас унасан бол зарим нутагт нэг цагт 50 миллиметр гаруй хур тунадас унажээ. Кагошима хотод хөрсний гулгалт үүссэний улмаас нэгэн настай эмэгтэй амиа алдсан байна.

+ There are no comments

Add yours