Польшид саатуулагдсан хоёр оюутны мэдээлэл ГХЯ-нд ирээгүй байна гэв

Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Польш улсад оюутны визээр оршин суух зөвшөөрөлтэй хоёр иргэнийг саатуулжээ. Дээрх хоёр сэжигтэн нь 26-28 насных бөгөөд тэднийг зохион байгуулалттай гэмт хэрэгт сэжиглэн саатуулсан талаар Бескидийн Хил хамгаалах албаны дарга Эльжбета Пикор мэдээлжээ.

Бид энэ талаар Гадаад хэргийн яамны хэвлэлийн албанаас тодруулахад “Польш улсад хоёр оюутан баривчлагдсан гэх мэдээлэл одоогоор бидэнд ирээгүй байна. Энэ асуудлаар холбогдох газартай нь холбогдож эргэн мэдээлэх болно” гэв.

Польш улс өнгөрсөн 2018 оноос хойш Монголоос ирсэн цагаачдыг хууль бусаар хил нэвтрүүлдэг гэмт хэргийг зохион байгуулагчдыг хайж байгаа аж. Хоёр оюутныг эл хэрэгт сэжиглэн баривчилжээ.

+ There are no comments

Add yours