Нийслэл рүү 377 тонн түүхий нүүрс нэвтрүүлэхийг завджээ

Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд 2019 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс Улаанбаатар хотод авто тээврийн шалган нэвтрүүлэх гурван товчоо, хяналтын дөрвөн цэгт Мэргэжлийн хяналтын байгууллага, Цагдаагийн байгууллагын албан хаагчид 24 цагаар урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг гүйцэтгэжээ. Шалгалт эхэлснээс хойш 13 тээврийн хэрэгслээр 377 тонн түүхий нүүрс Агаарын чанарыг сайжруулах бүс рүү зөвшөөрөлгүй нэвтрүүлэхийг завдсаныг илрүүлэн буцаах арга хэмжээг авсан байна.

Мөн Өмнөговь аймгийн “Эрдэнэс Таван толгой” ХК-аас Төв аймгийн Баянчандмань сум руу “Лел метал” ХХК-наас 10 тээврийн хэрэгслээр 331,5 тн нүүрс тээвэрлэсэн, Улаанбаатар хотоор дамжин өнгөрүүлэх явцад хяналт тавин ажиллажээ.

Өлзийт дэх авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор 2073 тээврийн хэрэгслээр 103 мянган тонн “Таван толгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний түүхий эд болох угаасан нүүрсийг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын “Энержи ресурс” ХХК-иас Улаанбаатар хот руу тээвэрлэснийг шалган нэвтрүүлсэн байна.

+ There are no comments

Add yours