Амиа хорлох гэсэн эмэгтэйг аврах гэж байгаад цагдаагийн алба хаагч амиа алджээ

Албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагч амиа алдсан хэрэг гарлаа. Тодруулбал 2019 оны долдугаар дугаар 02-ны өдөр орон нутгийн цагаар 12 цаг цагийн үед Баян-Өлгий аймгийн цагдаагийн газарт иргэн “А”-гаас “…миний эхнэр “Ж” нь амиа хорлоно гээд Ховд гол руу явлаа, би 3 настай хүүхдээ тэврээд явж байгаа болохоор гүйцэхгүй байна…” гэх дуудлага өгчээ.

Дуудлагын дагуу эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч И.Эрдэнэшагай, цагдаа-жолоочийн хамт Ховд голын эрэг орчмоор шалгалт хийх үед иргэн “Ж” голын ус руу орж урссан байна. Улмаар цагдаагийн ахлах ахлагч И.Эрдэнэшагай голруу орж “Ж”-г барьж авсан боловч усны түвшин их, урсгал ширүүн байсан тул тухайн иргэний хамт харамсалтайгаар усанд живж амь насаа алдсан байна.

image

+ There are no comments

Add yours