Өнөөдөр Хөвсгөл, Булганы нутгаар дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орно

Өнөөдөр Хөвсгөл, Булганы нутгаар дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орох тул болзошгүй үер ус, салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Салхи борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 21-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна. 4,5-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд зүүн аймгуудын нутгаар, 7-нд нутгийн баруун хагаст сэрүүснэ.

+ There are no comments

Add yours