МАН-ын бүлгийн хуралдаан үргэлжилж байна

МАН-ын бүлгийн хуралдаан үргэлжилж байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбоотойгоор ард нийтийн санал асуулга явуулах болсон. Мөн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийхэд шаардлагатай зүйлсийн талаар бүлэг хуралдаж, зөвшилцөж байгаа юм.

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахтай холбоотойгоор гишүүд тойрогтоо ажиллаж, төслөө танилцуулж, иргэдээс санал авсан. Энэхүү саналуудаа нэгтгээд хуулийн өөрчлөлтөд тусгаж, бэлэн болгох юм. Өнөөдөр бүлгийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцээд маргааш Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэнэ гэдгийг МАН-ын бүлгийн дарга мэдээллэв.

+ There are no comments

Add yours