Өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй 322 дуудлага ирсэн байна

Өнгөрсөн амралтын өдрүүдэд ТЦА-ны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс зам тээврийн ослын шинжтэй 322 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалт явуулжээ. Бүртгэдсэн осол хэргийн улмаас нийслэлд 20 хүн гэмтэж, орон нутагт нэг хүний амь нас хохирсон байна.

Тодруулбал, VI сарын 29-нд 14.00 цагийн орчимд Хэнтий аймгийн Мөрөн сумын 3-р багийн нутаг “Зүлэгт” гэх газар улсын дугааргүй мотоцикль онхолдож, 57 настай, эрэгтэй Б нас баржээ. Мөн сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Товчооны зам, 61-ийн гармаас Партизаны сангийн аж ахуй явах замд “Kia Frontier” автомашин “Toyota Prius” машинтай мөргөлдөж, жолооч 61 настай, эрэгтэй, 29 настай Д, болон зорчигч 7, 9, 3,1 настай хүүхдүүд бэртжээ. Тэд гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байна. Иймд эцэг, эх жолооч нарт 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, автомашинд тээвэрлэхдээ хүүхдийн нас, биеийн жин, онцлогт тохируулсан зориулалтын суудалд тээвэрлэхийг ТЦА-аас сэрэмжлүүлж байна.

Б.Баатар

+ There are no comments

Add yours