100 айлын замыг хаалаа

Пүрэв Дашдорж

Нийслэлийн авто замын газраас 100 айл орчмын замыг шинэчлэхтэй холбоотойгоор өнөөдрөөс эхлэн хаахаар болжээ. Гэхдээ замыг бүрэн хаахгүйгээр гурван хуваан хэсэгчлэн хаах аж. Тодруулбал, өнөөдрөөс эхлэн энэ сарын 10 хүртэл 32-ын тойргоос “Хангай” хотхоны уулзвар хүртэл хаах аж. Хоёрдахь хэсэг буюу энэ сарын 14-28 хүртэл “Хангай” хотхоны уулзвараас Улсын бүртгэлийн ерөнхий газар хүртэл хаана. Гуравдах хэсгийг энэ сарын 28-аас ирэх сарын 15 хүртэл Улсын бүртгэлийн ерөнхий газар орчмоос 100 айлын дөрвөн замын уулзвар хүртэл хаахаар болжээ. Ингээд тус чиглэлүүдэд түр зам гаргасан байна. Эхний чиглэлд зорчих хүмүүс “Хангай” хотхоныхоо зүүн талаар явах бол хоёрдахь чиглэлд хаагдахад иргэд 100 айлын зүүн талын Сэлбэ голын далангаар зоричх юм байна. Тэнд давхар болон түр зам гаргасан юм байна.

Авто замын хөгжлийн газраас өгсөн мэдээллээр замын ажлыг өнөөдрөөс эхлэн ирэх сарын 15 хүртэл гүйцэтгэхээр төлөвлөсөн бөгөөд цаг агаарын нөхцөл байдал тайван байвал хугацаандаа ашиглалтад оруулах боломжтой гэнэ. Замын нийт урт 1.6 км. Төсөвт өртөг нь 3.4 тэрбум төгрөг юм. Өртгийг өндөр гэдэг шүүмж буй. Тэгвэл холбогдох газрын өгсөн мэдээллээр замын доорх шугам, хоолойн зардалд төсөв их тусаж байгааг онцоллоо. Замын үндсэн хэсэгт ногоон байгууламж, гэрэлтүүлэг, дугуйн болон явган хүний зам багтжээ.

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээлэл

Иргэний Өнцөг