Дунд сургуулийн сурагчдын бие даан бүтээсэн 9 апп

Шинэ үеийнхэнд зайлшгүй шаардлагатай чадваруудын нэг нь яах аргагүй мэдээлэл технологийн боловсрол, код бичих чадвар гэдгийг дэлхийн хөгжингүй орнууд хэдийн хүлээн зөвшөөрч, хүүхдүүдэд бага байхаас нь энэ төрлийн мэдлэг, чадварыг олгоод эхэлсэн билээ. Тэгвэл манай улс ч гэсэн энэ чиг хандлагаас хоцорсонгүй. Дэлхийд өрсөлдөх чадвартай мэдээлэл технологийн инженерүүдийг бэлтгэх зорилготой Нест Академи нь дунд сургуулийн сурагчдад веб болон гар утасны апп, гар утасны тоглоом бүтээх, тэдгээрийн загвар дизайныг мэргэжлийн түвшинд бүтээх чадваруудыг олгож байгаа юм. Тус академийн анхны төгсөгчид болох 7-11 дүгээр ангийн хүүхдүүдийн бие даан бүтээсэн апп-уудыг танилцуулах “Demo Day 2019” өдөрлөг энэ сарын 9-ний өдөр болов. Сурагчид өнгөрсөн хугацаанд Нест академиас суралцсан мэдлэгээ ашиглан доорх апп-уудын санааг гаргахаас эхлээд код бичих, загвар дизайныг гаргах гээд бүхий л зүйлсийг бие даан хийсэн юм. Ингээд ирээдүйд инженер, дизайнер болох гараагаа эхэлсэн авьяаслаг сурагчдын бүтээсэн аппликейшнуудтай танилцацгаая.

Эдгээр апп-ууд App Store, Google Play дээр хараахан тавигдаагүй тул доорх QR кодоор нэвтрэн турших боломжтой юм.

COZE

“Connect”, “Maze” үгсээс бүтсэн COZE гэх нэртэй энэхүү тоглоомын баатар нь замын төгсгөлд байгаа гүнж дээр очихын тулд замд тааралдсан бартааг холдуулна. Замаа дардан болгохын тулд хаалтыг хэрхэн, хаашаа зөөх вэ хэмээн та толгойгоо багагүй ажиллуулах хэрэг гарна.

Багийн нэр: NoName
Програм: Э. Энхмөнх (1-р сургууль, 9-р анги), Э. Жангар (1-р сургууль, 9-р анги), Х. Билэгт (1-р сургууль, 9-р анги), А. Алтангэрэл (Шинэ Монгол сургууль, 11-р анги)
Дизайн: Б. Тэмүгэ (Орчлон сургууль, 6-р анги)
Туршиж үзэх: COZE

MANGOQUIZ

Таавар тоглоомын монгол хувилбар. Энэхүү тоглоом нь кино, тоглоом, хүн, улс, дуу гэсэн 4 хэсэгтэй бөгөөд эдгээр нь олон улсын алдартай кино, дуунаас гадна монгол бүтээлүүдийг оруулж өгснөөрөө онцлог. Тухайн кино, тоглоомынхоо нэрийг мэдэхгүй бол та тусламж авах ч боломжтой.

Багийн нэр: TFMB
Програм: А. Амаржаргал (1-р сургууль, 9-р анги), С. Тамираа (Программ1-р сургууль, 9-р анги), У. Ананд-Очир (31-р сургууль, 8-р анги)
Дизайн: А. Өсөхбаяр (1-р сургууль, 11-р анги)
Туршиж үзэх: MangoQuiz

TECHBILL

“Monopoly” болон “Саятан” зэрэг хөлөгт (board) тоглоомуудын гар утасны хувилбар гэхэд болно. Facebook, Youtube зэрэг томоохон технологийн компаниудыг үл хөдлөх хөрөнгөө болгон худалдаж авах боломжийг олгох энэ тоглоомыг найзуудтайгаа холбогдон хамт тоглож ч болох юм.

Багийн нэр: AVAC
Програм: Б. Бат-Эрдэнэ (1-р сургууль, 9-р анги), Д. Ангараг (1-р сургууль, 10-р анги), А. Амартүвшин (Орчлон сургууль, 6-р анги)
Дизайн: Л. Цогтбилэгт (47-р сургууль, 8-р анги)
Туршиж үзэх: TechBill

SHAPE DEFENSE

Tower Defense төрлийн энэхүү тоглоомд танд өгөгдсөн замд дайснууд гарч ирэх тул замын дагуу хүссэн газраа хамгаалалтын зэвсэгтэй цамхгуудыг байрлуулна. Ингэснээр тухайн бууддаг цамхгууд автоматаар таны дайсныг устгах болно.

Багийн нэр: Glory Shapes
Програм: М. Энх-Уянга (10-р сургууль, 10-р анги), О. Золбоо(1-р сургууль, 10-р анги), С. Гантөмөр(Орчлон сургууль, 10-р анги) Т. Баярбаатар (Орчлон сургууль, 10-р анги)
Дизайн: А. Алтанбагана( Дизайн11-р сургууль, 10-р анги
Туршиж үзэх: Shape Defense

BLOQ

Шоо дөрвөлжин талбайд дор өгөгдсөн тетрисийн дүрсүүдийг өгөх бөгөөд нэг эгнээ дүүрсэн тохиолдолд тэр эгнээ устана. Энэ маягаар устгаж оноо цуглуулдаг энэхүү тоглоомд урьдчилан тооцоолох чадвар зайлшгүй шаардлагатай.

Багийн нэр: Game Busters
Програм: Б. Энхзаяа (23-р сургууль, 8-р анги), Г. Нандинбаяр (Шинэ Монгол сургууль, 10-р анги), Б. Амур (Орчлон сургууль, 10-р анги), Б. Бат-Эрдэнэ (Elite сургууль, 9-р анги) Туршиж үзэх: BLOQ

SWALLOW

Доошоо унаж буй өнгө өнгийн бөмбөлгүүдийг та тосож авах бөгөөд нэг л бөмбөлөг доошоо унах үед та хожигдох болно. Хурд шалгадаг энэхүү тоглоом харахад амархан байж болох ч хугацаа өнгөрөх тусам хурд нь нэмэгдэхийг анхаараарай.

Багийн нэр: ТЭНД
Програм: Ж. Номин (Хобби сургууль, 10-р анги), О. Энхмэнд(Оюуны Нахиа сургууль, 9-р анги), Г. Тамирлан (52-р сургууль, 9-р анги)
Дизайн: Г. Давгадорж(Шинэ Монгол сургууль, 11-р анги)
Туршиж үзэх: Swallow

TO DO INVITE

Багийнхантайгаа нийлж хийх ажлынхаа төлөвлөгөөг гаргахад энэ апп туслах болно. Ингэснээр цаг хугацаа хэмнэж, багаар ажиллаж чадвараа дээшлүүлж, багийн ажлыг зохион байгуулалттай хийх чадварт суралцах юм.

Багийн нэр: Fantastic 5
Програм: Э. Мөнхжавхлан (76-р сургууль, 11-р анги), П. Содбилэг (1-р сургууль, 9-р анги), Б. Тодхүү (Орчлон сургууль, 10-р анги), Э. Билгүүн (Орчлон сургууль, 10-р анги)
Дизайн: Б. Мөнхтулга (1-р сургууль, 10-р анги)
Туршиж үзэх: To Do Invite

WEARBYWEATHER

Энэхүү цаг агаарын урьдчилсан мэдээний апп нь энгийн мэдээнүүдээс ялгаатай. Учир нь энэ апп танд тухайн үеийн цаг агаарт тохируулан ямар хувцас өмсөж болохыг санал болгодог. Ингэснээр цаг хэмнэж, урьдчилан бэлтгээгүйгээс болж тохиромжгүй хувцаслахаас сэргийлж чадна.

Багийн нэр: Light Bulbz
Багийн гишүүд: Ө. Нандин-Эрдэнэ (1-р сургууль, 9-р анги), Ч. Хастэнгис (11-р сургууль, 7-р анги), Э. Ялгуун (Шинэ Монгол сургууль, 9-р анги), Р. Тэмүүлэн (Шинэ Монгол сургууль, 10-р анги)
Дизайн: Б. Цэцэн (Байгаль-Эх сургууль, 11 анги)
Туршиж үзэх: WearByWaether

TEACH ME

Энэхүү апп-аар дамжуулан хэрэглэгчид англи хэлний цагийн багшаа олох, харин багш нар сурагчаа олох боломжтой. Юуны өмнө та энэхүү системд бүртгүүлнэ. Ингээд багш нарын танилцуулгыг хүлээн авсны дараа утас, эсвэл имэйлээр холбогдоод л цагийн багшаа олно.

Багийн нэр: TeachMe
Програм: О. Хаш (1-р сургууль, 10-р анги), С. Эрдэм (11-р сургууль, 7-р анги), Б. Энхсайхан (Орчлон сургууль, 10-р анги)
Дизайн: Г. Есүй (Дойче Шуле сургууль, 9-р анги), Н. Төгөлдөр (93-р сургууль, 8-р анги) Tуршиж үзэх: Teach Me

Дэлгэрэнгүйг: Nest Academy

+ There are no comments

Add yours