Шинэ мэдээ Хэнтий аймагт угтах хаалганы хөшөөнөөс унасан 6 настай охиныг нисдэг тэргээр ГССҮТ-д авчирчээ   ...:: murch.mn ::...    Баяр наадмын өдрүүдийн цаг агаарын төлөв   ...:: murch.mn ::...    Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрчээ   ...:: murch.mn ::...    Ж.Эрдэнэбатад зургаан жил хорих ял оногдууллаа   ...:: murch.mn ::...    Шадар сайд Ө.Энхтүвшин “The Hu” хамтлагийнхныг хүлээн авч уулзлаа   ...:: murch.mn ::...    Сураггүй болсон 25 настай эмэгтэйг уулнаас олжээ   ...:: murch.mn ::...    Н.Номтойбаяр нарын шүүх хуралдаан өнөөдөр үргэлжилнэ   ...:: murch.mn ::...    Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө   ...:: murch.mn ::...    Хил хамгаалах байгууллагын 101 алба хаагчид орон сууцны батламж гардууллаа   ...:: murch.mn ::...    Улс, нийслэлийн төсвөөр хэрэгжиж буй төсөл арга хэмжээ, бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцлээ   ...:: murch.mn ::...   

Бороотой үед цахилгааны шон утаснаас болгоомжлоорой

Пүрэв Дашдорж

Нийслэлд орж буй хүчтэй салхитай, ширүүн бороо нь үер усны аюул үүсгэж байгаа тул та өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг сайтар хангахыг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас анхааруулав. Болзошгүй аюулаас сэрэмжлүүлэхийн тулд тус газраас дараах зөвлөмжийг гаргажээ.

1. Таны ойр орчимд цахилгааны хазайсан тулгуур шон, хэт унжсан шугамын утас байгаа бол ойртож болохгүй.

2. Өөрийн тан болон ойр байдаг айлын цахилгааны оруулгын утас шалбарсан, гэмтсэн бол мэргэжлийн байгууллагаар яаралтай засуулж, аюулгүй болгоорой.

3. Тог тасарсан бол гэмтлийг засаж хэрэглээг сэргээтэл хүлээцтэй байж, дур мэдэн үйлдэл хийхгүй байна уу.

4. Цахилгааны тоолуурын хайрцаг, самбарт ойртож болохгүй.

5. Цахилгааны холбогдолтой ил гэмтэл байвал 70047004 утас, харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төвдөө яаралтай мэдэгдэх, ойртохгүй байх зэрэг өөрөөс шалтгаалах арга хэмжээнүүдийг авах нь зүйтэй.

Дашрамд дурдахад, аянга, цахилгаантай ширүүн бороо орсны улмаас Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТѲХК-ийн 110 кВ-ын агаарын шугамд гэмтэл гарч СХД-ийн 7, 8, 9, 10, 11, 28, БГД-ийн 11, 22, 23, ЧД-ийн 7, 12, 16-р хорооны хэрэглэгчдийн цахилгаан хангамж  түр тасарсан байна.

Б.Баатар

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээлэл

Цаг үе