Өнгөрсөн онд орон нутгийн замд 562 хүн амиа алджээ

Урин дулаан, амралт зугаалгын улирал эхэлж байгаатай холбогдуулан нийслэлээс орон нутаг, орон нутгаас нийслэл рүү чиглэгдсэн хөдөлгөөний эрчим эрс нэмэгдэж хөдөлгөөнд оролцогчдын сахилга хариуцлагагүй болон Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн зүйлт, заалтуудыг зөрчсөний улмаас тухайн зам, орон нутаг дахь зам тээврийн ослын тоо нэмэгддэг.

Орон нутгийн авто замд үйлдэгддэг зам тээврийн гэмт хэрэг, ослыг бууруулах, урьдчилан сэргийлэх, хөдөлгөөнд оролцогчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, тэдгээрт мэдлэг мэдээлэл олгох тэдний хөдөлгөөнд оролцох үеийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Монгол улсын хэмжээнд “Орон нутгийн зам хөдөлгөөний соёл 2019 урьдчилан сэргийлэх” нэгдсэн арга хэмжээг 06 дугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 25-нь хүртэлх хугацаанд зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Цагдаагийн байгууллага замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажиллагааг зохион байгуулан явуулахдаа өнгөрсөн оны мөн үеийн зам тээврийн ослын кримилоги судалгаа болон статистик дүн мэдээнд үндэслэн явуулдаг. Тээврийн цагдаагийн алба жилд дунджаар 81 мянга гаруй зам тээврийн ослын дуудлага хүлээн авч 29 мянган зам тээврийн осол бүртгэн шалгаж байна зөрчилд холбогдогсдын 75% нь буруу жолооны хүрдтэй 81% нь 10-аас дээш жилийн насжилттай тээврийн хэрэгслүүд эзэлж байна.

2018 онд зам тээврийн осолд 5323 хүн өртөж 4761 хүн гэмтэж 562 хүн амь насаа алдсан байна. Амь үрэгдсэн 562 хүний 422 нь орон нутагт үүний 45 хүүхэд байдаг бөгөөд 34 нь буюу 74% орон нутгийн замд гарсан байгаа. Цагдаагийн байгууллага өнгөрсөн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд “Орон нутгийн зам хөдөлгөөний соёл” урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд, нийслэлд 207, орон нутагт 232 алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр 186 цэгт 24 цагаар 58 автомашин бусад техник хэрэгсэлтэйгээр зохион байгуулсан энэ хугацаанд нийт 744.854 тээврийн хэрэгсэл шалгаж, 119.252 иргэнд сэрэмжлүүлэг, зөвлөмж өгч, 177.873 зөрчил илрүүлж, хяналт шалгалтыг байнгын постоо түшиглэн хөдөлгөөнтэйгээр зохион байгуулсаны үр дүнд хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 55 нэгж буюу 18.3% хүний амь нас хохирсон 24 нэгж буюу 24%, гэмтсэн хүн 16 нэгж буюу 9.6%-аар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Орон нутгийн замд хяналт шалгалт зохион байгуулахад доорх зөрчлүүд хамгийн ихээр бүртгэгдсэн байдаг. Үүнд:

  • Нэгж хугацаанд хөдөлгөөнд оролцогчдын 70-90 орчим хувь нь хөдөлгөөний хурдыг тогтоосон хэмжээнээс 50-80 км цагаар хэтрүүлдэг.
  • Хөдөлгөөнд оролцогчдын 97% нь зорчигч болон хүүхдийг буруу тээвэрлэдэг.
  • Хөдөлгөөнд оролцогчдын 78% нь шөнийн цагт гэрэл шилжүүлдэггүй, тээврийн хэрэгсэл жолоодох үнэмлэхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болон хэт ядарсан үедээ удаан хугацаагаар тээврийн хэрэгсэл жолооддог, бүрэн бус тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцдог, зогсолт, зогсоолын дүрэм зөрчдөг, батлагдаагүй замаар явдаг гэх мэт Иймд: хөдөө орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо дээрх төрлийн зөрчлүүдийг гаргахгүй байхад анхаарч хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна.

+ There are no comments

Add yours