“Ц.Нямдоржийн хүүг Австралийн элчин сайдаар томилохыг эсэргүүцэж байна”

Истанбул дахь Консулын газрын дэд консул Б.Баттүшиг, жолооч н.Эрдэнэбилэг нар Чех улсаас ХБНГУ-ын хилээр нэвтрэх үедээ дипломат албан машинтай саатуулагдсан талаар бид өмнө мэдээлсэн. Үүнээс гадна дипломат ажилтан Б.Баттүшиг нь Тагнуулын байгууллагад ажиллаж байсан бөгөөд ГХЯ-ны шугамаар хоёр ч удаа үүрэг гүйцэтгэж ажиллаж байсан аж. Тэгвэл дээрх хоёр ажилтныг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр томилсон гэнэ. Иймд иргэд болоод иргэний хөдөлгөөнүүд Н.Анхбаярыг Монгол Улсаас Австрали улсад суух Элчин сайдаар томилохыг эсэргүүцэж, хүсэлт хүргүүлж байгаа юм байна.

+ There are no comments

Add yours