12-38 саяын сул цалинтай генералууд

 

 

Армиас 12-38 сая төгрөгийн цалин авчихдаг азтай генералууд хэний найз байв. Арай л тусгай хангамж биш гэж үү. Тэгвэл тусгай хангамж эдэлсэн азтай генералууд нууж даравч ил болж, булсан булхай нь олонд гарч иржээ. Зэвсэгт хүчний жанжин штабын нөлөө бүхий генералуудад холбогдох их хэмжээний гэж хэлж болохоор асуудал яригдаж эхэллээ. Учир нь нь тус байгууллагын удирдлагын шатанд ажиллаж байсан болон эдүгээ ч ажиллаж буй нэр бүхий генералууд 12-38 сая төгрөгийг цалин нэрээр хувьдаа “завшсан” нь илэрсэн байна. Мэдээж, энэ хэмжээний мөнгийг шууд халаасалчихаж болохгүй. Тиймээс тухайн үед нь Жанжин штабын даргаар ажиллаж байсан нөлөө бүхий генералын тусламжтайгаар аль хэдийнэ явсан албанаасаа “сул цалин” цохиж байсан аж. Сул цалинд хамрагдсан генералуудыг Зэвсэгт хүчин жанжин штабын дарга асан, дэслэгч генерал Ц.Бямбажав 12 сая төгрөг, бригадын генерал Л.Онцгойбаяр 38 сая төгрөгийн “халамж” хүртсэнээр тэргүүлж яваа аж.

3Comments

Add yours
  1. 3
    zochin

    сахалтай баагий одоо амар даа
    нөгөө баагий нь тэтгэврийн нас болоогүй юм уу

+ Leave a Comment