Бага насны хүүхэд нүхэн жорлонд унаж энджээ

Хөвсгөл аймагт хоёр настай хүү нүхэн жорлонд унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна. Тус аймгийн Тариалан сумын Мандал багийн иргэн О-гийн хүү дөрвөн метр орчим гүнзгий жорлонд унаж нас барсан гэх дуудлага өчигдөр 11.53 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын дөрвөн аврагч 11:55 цагт очиж, цогцсыг гарган Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгчээ. Бага насны хүүхэддээ тавих анхаарал халамжаа дээшлүүлж, харгалзахгүй хүнгүйгээр гэрт нь орхихгүй байх, нүхэн жорлонгоо хааж, түгжиж байхыг холбогдох байгууллагаас анхааруулж байна.

+ There are no comments

Add yours