Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүнээр Д.Цогтсайханыг томилуулах болжээ

Пүрэв Дашдорж

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн жагсаалтаас санал хураалт явуулах ажиллагаа өчигдөр болж, Дашнямын Цогтсайхан хамгийн олон санал авжээ.

 Давж заалдах шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний санал хураалтад нийт шүүгчдийн 96.5 хувь буюу 109 шүүгч оролцсон байна. Санал хураалтад оролцсон шүүгчдийн 87.2 хувь нь Д.Цогтсайханыг дэмжжээ.

Тиймээс Д.Цогтсайханыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид санал болгох тухай Тооллогын тов комиссын тогтоол гарчээ.

Д.Цогтсайхан нь 1988 онд Монгол Улсын Их сургуулийн хуулийн ангийг төгссөн, эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй. Дорноговь аймгийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Дорноговь аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн ерөнхий шүүгч, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн ерөнхий шүүгч, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн ерөнхий шүүгч, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгч, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгчээр ажиллаж байсан. 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байгаа.

Давж заалдах шатны 26 шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөр Дашнямын Цогтсайхан, Эрдэнэбаярын Мягмардорж, Энхбатын Зоригтбаатар, Цэвээндоогийн Өрнөндэлгэр нарыг нэр дэвшүүлсэн аж.

ТОГТООЛ:

Эх сурвалж: ШЕЗ

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээлэл