2019 оны гуравдугаар сард Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ажлын хэсэг тус уурхайд шалгалт хийн осол гарсан газарт нурах эрсдэл үүссэн гэдгийг мэдэгдээд улсын байцаагчийн дүгнэлтээр үйл ажиллагааг нь түр зогсоох шийдвэр гаргасан байдаг. Гэтэл “Пентатерра” ХХК нь хууль зөрчин нууцаар үйл ажиллагаа явуулсан нь энэ юм.
Тус компани нь 2019 онд үйл ажиллагаа явуулах Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй, ус болон газар ашиглах гэрээ байгуулаагүй зэрэг хууль зөрчсөн олон үйлдэл шалгалтын явцад илэрсэн байна. Ослын дүгнэлт удахгүй гарах бөгөөд дүгнэлт гарсны дараа Ашигт малтмал газрын тосны газраас уурхайн лицензийг цуцлах эсэхийг шийдэх юм. Сануулахад, ердөө таван сарын өмнө Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эко Алтан Заамар” ХХК-ийн 100 метрийн өргөн, 80 метр гүнтэй ил уурхайд осол гарч зургаан хүн дарагдсан хэрэг гарсан. Ослоос хоёр хүнийг уурхайн ажилчид эсэн мэнд гаргасан ч дөрвөн хүний амийг аварч чадаагүй юм.
+ There are no comments
Add yours