Хууль бусаар алт угаасан Хятад иргэдийг илрүүлжээ

“Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл” ТББ өнөөдөр  дөрвөн хүн голд живж, сураггүй алга болсон гэх мэдээллийн талаар хэвлэлийн хурал хийлээ. Энэ зургаадугаар сарын 04-ний өдөр тус байгууллагийн гурван хүн Сэлэнгэ аймгийн Ерөө голыг гаталж байхдаа живсэн аж. Харин ойр орчимд ажиллаж байсан хүмүүс тэдний амийг аварсан гэдгийг тус байгууллагийн тэргүүн Х.Бээжин хэллээ.

Мөн тус байгууллага Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоноос 13 км зайд Монгол, Хятадын хамтарсан уурхай хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсныг илрүүлэн, цагдаагийн байгууллагад мэдээлсэн байна. Тухайн газар БНХАУ-ын зургаан иргэн гурван экскаватор, нэг ковш зэрэг техниктэй ажиллаж, алт угаасан байсан аж. Тэд алт угаасан усаа Ерөө голтой нийлдэг Угтаал гол руу цутгаж байсныг хуулийн байгууллагад мэдэгдсэн аж.

+ There are no comments

Add yours