Төрсөн хүү нь аавынхаа аминд хүрчээ

Төрсөн хүү нь аавыгаа хутгалж аминд нь хүрсэн харамсалтай хэрэг гарсан талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал Дорнод аймгийн Хэрлэн суманд оройн 23:00 цагийн орчимд орон сууцны хонгилд аав хүү хоёр муудалцаж байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу очиход уг хэрэг үйлдэгдсэн байсан бөгөөд 27 настай Б гэгч нь 64 настай Г-гийн амийг үл ялих зүйлээс шалтгаалан маргалдсанаас болж хохироосон байжээ. Хэргийг тус аймгийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

+ There are no comments

Add yours