Монгол Улсын өрсөлдөх чадвар Венесуэл улсын өмнө 62-рт бичигдэж байна

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан 2019”-ыг танилцууллаа.

Монгол Улсын өрсөлдөх чадвар эрэмбийн хувьд 63 орноос Венесуэл улсын өмнө 62-рт хэвэндээ байгаа хэдий ч онооны хувьд өнгөрсөн жилээс буурчээ.

Мөн манай улс өрсөлдөх чадварын үндсэн дөрвөн бүлгээс хамгийн дээгүүр эрэмбэтэй байгаа нь эдийн засгийн тамир тэнхээ 58-рт байна. /Өнгөрсөн жил 48-рт байсан/

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Судалгааны хөгжлийн зардал, төсвийн алдагдал, Хөрөнгийн зах зээл, худалдаа үйлчилгээний экспорт, аялал жуулчлалаас олсон орлого, үзүүлэлтүүд хамгийн их сайжирсан бол хэрэглээний үнийн индекс, урсгал тэнцэл, ил тод байдал, тэтгэврийн сан зэрэг үзүүлэлтүүд муудс.

Өрсөлдөх чадварын оноо буурахад дээрх үзүүлэлтүүдээс гадна хөдөлмөр эрхлэлт, бизнесийн эрхзүй, хөдөлмөрийн зах зээл, эрүүл мэнд хүрээлэн буй орчин, боловсролын бүлгүүд буурсан нь нөлөөлсөн гэжээ.

Тус төвөөс 2019 онд тулгарч буй бэрхшээлүүдийг дараах байдлаар харж байна:

  • Гадаад өрийн эргэн төлөлт нь эдийн засгийн өсөлтөнд эрсдэл учруулж болзошгүй;
  • Удахгүй болох УИХ-ын сонгууль улс төрийн тогтворгүй байдал, бодлогын залгамж халаагүй байдлыг авчрах магадлалтай;
  • Сонгуулийн улмаас гадаадын шууд хөрөнгө оруулалт буурч магадгүй;
  • Засгийн газрын зардлаас шалгаалж дотоодын эрэлт нэмэгдсэнээр инфляци өснө.
  • Хот, суурин газрын хөрсний болон агаарын бохирдол нийгэм, эдийн засагт хохирол учруулж байгаа нь улс орны хувьд нэлээд хүнд сорилт болж байна.

+ There are no comments

Add yours