Айлын хашаанд байсан машинд түлхүүр тааруулан хулгайлжээ

Сүхбаатар дүүргийн 18 хороо “Бэлхийн хашаан дотроос автомашинаа алдлаа” гэсэн мэдээллийг тус хэлтсийн жижүүрт иргэн тавдугаар сарын 25-ны 00:20-д мэдээлжээ.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс дуудлагыг хүлээн авч шалгахаар гарах үед хулгайд алдагдсан гэх машин тус хэлтсийн өмнөх замаар явж байхад нь Бэлх-114 чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид илрүүлж таслан зогсоожээ. Тус хороонд оршин суух иргэн “Э” хашаан дотор байсан “honda fit” маркийн автомашиныг цоожтой байхад нь түлхүүр тааруулан хороонд оршин суух “Э” эрэгтэй 15 настай мөн тус хорооны эрэгтэй 17 настай О, эрэгтэй 18 настай “Х”, эрэгтэй 17 настай “Т” нар хулгайлан унаж явсныг илрүүлжээ.

+ There are no comments

Add yours