Өнөөдөр болох үйл явдалыг мөрч тоймлосон нь

08.30 цагт “Туушин” зочид буудалд “Ухаалаг эрчим хүч форум” болно.

09.00 цагт “Новотел” зочид буудалд “Биологийн олон янз байдлын санхүүжилтийн санаачилга” төслийн судалгааг танилцуулах, хэрэгжүүлэгч байгууллагуудын санал, зөвлөмжийг тусгах уулзалт болно.

09.00 цагт “Blue Sky” зочид буудалд Улсын бүртгэлийн ерөнхий газраас “Нийгмийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор бүртгэлийн системийг боловсронгуй болгох” төслийн дунд хугацааны үр дүнг танилцуулна.

10.00 цагт АН-аас зохион байгуулж буй жагсаал Сүхбаатарын талбайд эхэлнэ.

10.00 цагт Багш хөгжлийн ордонд “Миний мөрөөдлийн сургууль” эсээ бичлэгийн уралдааны шилдэг илтгэлийн тэмцээн болно.

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

10.00 цагт Сүхбаатарын талбайд “Хариуцлага нэхэх сөрөг хүчний жагсаал” болно.

10.00 цагт Хангарди ордонд НИТХ-ын ээлжит хуралдаан болно.

10.00 цагт Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв”-ийн нээлт болно.

11.00 цагт ЗХЖШ-ын жагсаалын талбайд Исламын бүгд найрамдах Афганистан улсад үүрэг гүйцэтгэх цэргийн баг Жанжин туганд хүндэтгэл илэрхийлнэ.

11.00 цагт Засгийн газрын XI байран ШӨХТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д “Эрдэнэс-Тавантолгой” компанийн “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга С.Эрдэнэ иргэдийн 1072 хувьцааны талаар мэдээлнэ.

11.00 цагт ЭМЯ-нд ДЭМБ-аас “Дэлхийн тамхигүй өдөр-2019”-ийн талаар мэдээлнэ.

11.00 цагт Төрийн ордонд ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

12.00 цагт Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн “ОРД” галерейд “Улаанбаатар Элит” дунд сургуулийн “МERAKI” үзэсгэлэнгийн нээлт болно.

14.00 цагт ШУТИС-ийн Барилга архитектурын сургуульд барилгын хог хаягдлыг дахин боловсруулах тоног төхөөрөмж хүлээлгэн өгнө.

14.00 цагт Хүүхдийг ивээх санд “Хүүхэд насны төгсгөл 2019” тайланг танилцуулна.

16.00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Хуульчдын танхим”-д хуульч В.Энхтамирын “Газрын харилцаа, хөрөнгийн бүртгэл 300 асуултын хариулт” номын нээлт болно.

+ There are no comments

Add yours