Баярын өдөр хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна

2019 оны зургадугаар сарын 01-ний өдөр нийслэл Улаанбаатар хот орчимд өдөртөө 23 градусын дулаан үүлэрхэг, шөнөдөө 4 градусын дулаан бороо шивэрсэн өдөр болно. Нийслэлийн Онцгой байдлын газраас Сүхбаатарын талбай, Үндэсний соёл амралтын хүрээлэн /хүүхдийн парк/, Цэцэрлэгт хүрээлэн гэсэн газруудад хамгаалалтын үүрэг гүйцэтгэж ажиллана.

Баярын өдрүүдэд иргэд та бүхэн ногоон бүсэд аялаж зугаалж яваа тохиолдолд ил гал гаргахгүй, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, Бага насны хүүхдийг гэртээ болон гудамж талбайд хараа хяналтгүйгээр ганцааранг нь орхихгүй байх, хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, пиротехник /салют/ хэрэгсэл хэрэглэхгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

+ There are no comments

Add yours