Ажилчидаасаа хахууль авдаг гэх даргыг АТГ шалгаж байна

Ажилчиддаа цалингийн тодорхойлолт гаргаж өгөхдөө хахууль авдаг байсан төрийн албаны нэгэн даргыг АТГ-аас шалгаж эхэлжээ. Тодруулбал, АТГ-т энэ талаарх гомдол ирсэн бөгөөд гомдлын мөрөөр ийнхүү шалгалтын ажиллагааг эхлүүлээд байгаа аж.

Тухайн дарга нь ажилчиддаа цалингийн зээлийн тодорхойлолт гаргаж өгөхдөө тэднээс мөнгө шаардан авдаг байжээ. Мөнгөний хэмжээг голохгүй 300 мянга, 500 мянга гэх мэтээр авдаг байсан гэх гомдол ирсэн байна.

Б.Баатар

+ There are no comments

Add yours