Хутгаар зэвсэглэсэн этгээд 19 хүнийг шархдуулсан хэрэг Японд гарлаа

Өглөө эрт Токиогийн ойролцоох Кавасаки хотод хутгаар зэвсэглэсэн этгээд автобусны зогсоолд байсан хүмүүс рүү довтолсны улмаас 19 хүн шархджээ. Тэдгээрийн 13 нь сургуулийн автобус хүлээж байсан зургаагаас долоон насны бага ангийн сурагчид байсан гэнэ.

Халдлагыг үйлдсэн 40-50 насны эрэгтэй сүүлд нь өөрийгөө хутгалж, ухаангүй байгааг цагдаагийн газар мэдээлжээ.

Хутгалуулсан хүмүүсийн тавынх нь биеийн байдал хүнд байгаа бөгөөд одоогоор хүний амь үрэгдсэн тухай мэдээлээгүй байна.

Өндөр хөгжилтэй улс орнуудаас Япон гэмт хэргийн гаралт хамгийн багатайд тооцогддог. Гэхдээ гудамж талбай, олон нийтийн газарт хүмүүс рүү хутгаар зэвсэглэн халдсан гэмт хэрэг үе үе гардаг байна.

Тухайлбал 2016 онд Токиогийн ойролцоох асрамжийн газрын ажилтан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хутгалснаас 19 хүн амь үрэгдэж, 26 хүн шархдаж байв.

2008 онд нэг этгээд Токиогийн Акихабара дүүрэгт бөөгнөрсөн хүмүүс рүү ачааны машинаар дайрч, дараа нь хутгалсны улмаас долоон хүн амь үрэгдэж байжээ.

 

Эх сурвалж: The Guardian

 

+ There are no comments

Add yours