УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг чөлөөлсөн нь холбогдох хууль тогтоомж зөрчөөгүй гэж үзлээ

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг гишүүнээс чөлөөлсөн нь хууль зөрчсөн гэж үзсэн иргэн Д.Ганхуяг Үндсэн хуулийн цэцэд хандсан билээ. Энэ тухайгаа иргэн Д.Ганхуяг “УИХ-ын гишүүнийг хэрэгт холбогдуулж, өргөдлийг нь өгүүлээд, нөхөн сонгууль явуулдаг байж болохгүй. Тэгээд ч УИХ-ын гишүүнийг шууд чөлөөлсөн нь буруу. Д.Гантулгын гэм буруутай эсэхийг тогтоосны дараа чөлөөлж, нөхөн сонгууль явуулах нь хуульд нийцнэ гэж үзсэн учраас цэцэд хандсан” хэмээн тайлбарласан байдаг.

Үндсэн хуулийн цэц өнөөдөр асуудлыг Дунд суудлын хуралдаанаар хэлэлцлээ. Дунд суудлын хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдэн төлөөлөгчөөр Д.Лүндээжанцан, Я.Санжмятав нар оролцсон байна. Дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго уншиж танилцуулсан бөгөөд УИХ-ын гишүүнийг чөлөөлсөн нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй гэж үзжээ.

+ There are no comments

Add yours